Өчигдөр буюу долдугаар сарын 29-нээс 30-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн Голден парк хотхоны гадаа залуус зодолдоод байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мөн дээрх дуудлага, мэдээлэлтэй холбоотой “Согтуугаар автомашины цонх цохиж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хоорондоо зодолдоод байна” гэх утга бүхий мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн юм.

Уг дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, холбогдогчдыг олж тогтоон саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв.