Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир: Х.Нямбаатар гадаадад зугаалах биш Монголд ирээд байцаалтаа өгөөч ээ!
1 цагийн өмнө
Ардчилсан Залуучуудын Холбооноос "Өөрчилье" өдөрлөгийг төв талбайд зохион байгуулж байна.

Өчигдрийн өдөрлөгт оролцох үеэрээ Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир: "60 тэрбум"-ын эхлэлийг хэн тавьсан юм? Хотын дарга байсан Миеэгомбын Энхболд, яг зөв. Тэр хүн одоо хаана байна? Тэр хэргээрээ шоронд байна уу? Морь уяад явж байна. Хүүгээ Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болгосон байна.
60 тэрбумын схемийг хамт хийлцсэн Ц.Сандуй нь хаана байна? 10 мянган долларын цалинтай Японд, Улаанбаатар хотын элч төлөөлөгч, мөн Олимпын хороонд байдаг гэж сонслоо. Энэ өөрөө шударга уу?
Нүүрсний хулгай ганц Т.Аюурсайхан биш. Бүхэл бүтэн картель, бүхэл бүтэн мафийн сүлжээ тэр чигтээ УИХ-д заларсан. Энэ хүмүүс бүгдээрээ шоронд биш, эрх чөлөөтэй, бидний дээр хаана сууж байна?
Туулын хурдны зам, Бордюрын төсөл гээд Х.Нямбаатар хаана байна? “Сурах, боловсрох эрх мэдлээ эдлээд Америкт аялж явж байна” аа гэсэн. Үгүй ээ, энд ирээд байцаалтад орооч ээ.
Казино, Хадгаламж банкны хэрэг гэж санаж байна уу? Манайхан хэдэн арван тэрбумын хэрэг гэж ярьж байсан билээ. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс хаана байна?
У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгч болсон. Г.Занданшатар нь Ерөнхий сайд болсон, Их хурлын дарга болсон. Одоо тэр хүн Ерөнхийлөгч болох гээд шатар тоглоод явж байна аа." гэв.






