М.Нарантуяа-Нара: Өмнө нь урваж байсан учраас Монгол Улс бодлогын яамаа хасаг хүнд хариуцуулмааргүй байна
54 минутын өмнө
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.

Хууль, шүүхийн байгууллагад таныг өгсөн гэж байна. Танд мэдэгдсэн юм байна уу?
Одоогийн байдлаар надад мэдэгдсэн зүйл алга байна. Гэхдээ асуудлыг зарчмын хувьд хөндөх ёстой гэж бодож байна.
Жишээ нь, Т.Аубакир сайд Баян-Өлгий аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож байгаа. Хоёр жилийн турш ажиллахдаа тэр Баян-Өлгий аймгийн урианхай, тува, халх иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа, тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалж ажиллаж байгаа талаар яагаад асууж, анхаарч үзээгүй вэ гэж бодож байлаа. Угтаа бол энэ хүн Баян-Өлгий аймгаас сонгогдож байгаа, тэндхийн тойргийг төлөөлж байгаа юм бол тэнд ажиллаж, амьдарч байгаа бүх иргэдийн эрх ашгийг хангаж ажиллах үүрэгтэй хүн биш гэж үү?
2026 онд Т.Аубакир сайд энэ асуудлыг өөрөө гаргаж ирсэн хүн. Би хэзээ ч казахуудын муу, сайныг үзэх гэж судалж явж байгаагүй. Хэрвээ тийм байсан бол би 2022 онд явахдаа “ийм байна, тийм байна” гээд судлаад, хэл ам хийгээд, лайв хийгээд явж болох байсан.
Би зүгээр л тэнд очоод “Ямар сонин, гадаад шиг юм бэ? Хүмүүс нь монголоор ярьдаггүй юм байна” гээд ирсэн. Наурызын баяраар баярын мэнд хүргээд суудаг байсан.
Өөрөө тэр үед “Манай казахууд 100 мянгыг даваад гарчихлаа, цус сэлбэх хэрэгтэй байна. Тийм болохоор Казахстаны консулын газар барих нь юу нь буруу гэж?” гэдэг асуудлыг ярьсан байх аа. Энэ асуудалд би УИХ-ын гишүүн биш байсан ч гайхаж, асуудал дэвшүүлэх эрхтэй. “Яагаад Монгол Улсын газар нутаг дээр өөр улсын консулын газар барьдаг вэ? Энэ ямар асуудал вэ?” гэж гайхсан.
Гэтэл казахууд өөрсдөө доромжлон орж ирсэн. Тэгээд Т.Аубакир сайдтай би уулзаж, “Юу болж байна?” гэж асуухад “Найзаа, ийм, ийм юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Хэдхэн хүнээс болж онцгүй юм боллоо” гээд уучлалт гуйсан. Гэтэл уучлал гуйхад бүр олуулаа болж орж ирээд энэ асуудал үүссэн.
Одоогоос арван хэдэн жилийн өмнө “Энэ уугуул иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Эдгээр хүмүүс өөрсдийнхөө уугуул нутагт казахуудад дээрэлхүүлж, дарамтлуулж, ажил хөдөлмөр хийж чадахгүй амьдарч байна” гэсэн ийм асуудал яригдаж байхад тухайн үеийн парламентын гишүүд юу хийж байсан юм бэ?
Өнөөдрийг хүртэл урианхай, тувачуудын эрх ашгийг талаас нь хэн ч ярихгүй, авч хэлэлцэхгүй байна.
2026 онд бүр улаан зурвас болчихлоо. Лодойсамбуу гишүүн “Улс төрч хүнд давж болохгүй улаан шугам гэж байдаг” гэж ярьж байна. Яагаад Баян-Өлгий аймаг яг улаан шугам болчихсон юм бэ?
Энэ асуудлыг бид хэлэлцэх ёстой, анхаарал хандуулж, асуудлыг нь шийдэх ёстой. Манай нэг аймгийн асуудал мөн үү, биш үү? Нэг бол биш юм уу?
Биш бол би буруугаа хүлээгээд, тэр шоронд нь ордог бол ороод, хуулийн өмнө хариуцлага хүлээе. Надад айж, ичээд байх юм алга.
Гэтэл энэ олон хүмүүс өөрсдийнхөө төрж өссөн, хэдэн зуун үеэрээ амьдарсан газраасаа дайжих болсон юм. Үүний учир шалтгааныг хэн ч тодруулахгүй, хэн ч тэдний үгийг сонсохгүй байна.
Өөрөөр хэлбэл, казахуудыг давраах асуудлыг Монголын төр өөрөө бий болгосон байна.
Социализмын үед казахууд хаана, юу хийж байгааг харж, хянадаг байсан. Гэтэл ардчилал гарснаас хойш энэ Баян-Өлгийг хайхарч, хамгаалж байгаа хүн байхгүй болчихсон.
Гэтэл зах замбараагүй өсөж, үржиж байгаа энэ асуудлыг хянаж, хайхрахгүй, зөвхөн нэг намд санал өгдөг хүч гэж харснаар ийм зүйл үүсэж байна.
Та ялгаварлан гадуурхалтыг ялгаварлан гадуурхалтаар хариу бариад байгаа юм биш үү? Монгол Улсаас урвасан гээд хэд хэдэн сайдыг та хэлсэн. Тэр хүмүүс урвасан байлаа гэхэд Т.Аубакир сайдтай харьцуулж байгаа нь өөрөө ялгаварлан гадуурхалт биш үү?
Би бол ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй ээ. Т.Аубакир сайдыг хувь хүнийх нь хувьд ямар хүн болохыг би мэдэхгүй. Тэр хүнд өс хонзон санасан зүйл байхгүй. Гэхдээ Монгол Улсын ирээдүй, нөхцөл байдал, тусгаар тогтнолын асуудлаас харахад казахуудад монголчууд бүх юмаа дэлгэж өгсөн байна. Тэр бүү хэл төрийн бодлогод оролцох эрхийг нь хүртэл нээж өгсөн байна.
Тэгвэл энэ боломжийг ашиглаад Монгол Улсын нууцын зэрэглэлтэй мэдээлэлд нэвтрэх эрхтэй энэ хүмүүс захаасаа Казахстан руу дүрвээд гарч байна гэдэг чинь Монгол Улсаас урваж байгаа гэсэн үг биз дээ?
Энэ бол иргэншлээ солиод явсан асуудал биш ээ. Ялангуяа улс төрийн хувьд ийм гашуун туршлага бидэнд байгаа учраас УИХ-д нь төлөөлөл нь байг, ядаж бодлогын яамаа казах хүнд хариуцуулахгүй баймаар байна.
Энэ өөрөө бодлогын асуудал. “Монголын төрөөс зайлуулъя” гэсэн үг биш.
Танд заналхийлэл хэр ирж байна вэ? Т.Аубакир гишүүнээс ямар нэгэн дарамт ирж байна уу?
Т.Аубакир гишүүнээс ирсэн зүйл бол алга байна. Т.Аубакир гишүүний ярьсан зүйлийг share хийснээс болж ирж байгаа заналхийлэл бол их байна.
“Бид нар 100 мянгуулаа санал өгье, наадхаа зайлуулчих” гэсэн төрийн эрхийг хүртэл хууль бусаар авах ийм оролдлого хийж байна.
Энэ таван гишүүний нэг нь ч урианхай, тува хүмүүсийн талаар ярихгүй байж, өөрсдийнхөө үндэсний асуудлыг ямар айхтар хамгаалж байна вэ?
126 гишүүнтэй байж нэг нь ч энэ хүмүүсийн эрх ашгийн талаар ярихгүй юм бол 126 гишүүн байгаад ямар хэрэг байна?
Сийрүүлсэн Н.Отгончимэг







Бат инженер · 4 минутын өмнө
Үнэн шүү Би олон урианхай найз нарынхаа үгийг сонсож байсан Ховдынхон ч ярьдаг л юм
Зочин · 45 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh