Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт живсэн нисэх онгоц болон бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааны хоёрдугаар үе шатыг наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 13-ныг хүртэл зохион байгуулж байна.

Ажиллагаанд Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож байгаа бөгөөд 7-9 метрийн гүнд нийт 23 удаа шумбалт хийжээ. Мөн гидролокатор, эхолот болон “Chasing” усан дроныг ашиглан нуурын усан доорх эрлийг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Буйр нуурын эргээс 560 метрийн зайд, гурван метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяллын зориулалттай завийг илрүүлэн, эрэгт татан гаргаж, холбогдох иргэнд хүлээлгэн өгчээ.