Сошиалд Амгалан Амаржих газар нярайн цогцсыг гурван сар нуусан гэх мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл уг асуудлыг тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболдоос тодруулахад, Нийслэлийн эрүүл мэндийн хяналт үнэлгээний баг манай эмнэлэгт гурван хоногийн өмнө ирж ажилласан. Манай эмнэлэгт зургаадугаар сарын 10-нд эх амьгүй ураг төрүүлсэн. Задлан шинжилгээнд оруулаад хариу нь наймдугаар сарын 3-нд ирсэн. Манай эмнэлгийн даргын тушаалаар ямар нэгэн ар гэр нь аваагүй тохиолдолд 3 сар буюу 90 хоног хадгалдаг. Ар гэрт нь дахин мэдэгдээд даргын тушаалаар устгалд оруулдаг тушаал журамтай.

Нийслэлийн эрүүл мэндийн хяналтын үеэр ургийг хадгалах хугацаа нь дуусаагүй байсан. Нэртэй, устай килограмм жинтэйгээ хадгалагдаж байгаа. Төрөлт эхлэхээс өмнө төрснийг амьгүй ураг гэнэ. Шинжилгээнд ороод ар гэрт нь авна уу гэж долдугаар сард хоёр ч удаа холбогдож мэдэгдсэн. Гэтэл ирж аваагүй. Даргын тушаалын дагуу 3 сар хадгалах журмынхаа дагуу л хадгалж байгаа. Өнөөдөр цагдаагийн байгууллагаас ирж зураг, мэдүүлгийг аваад явсан" хэмээн хариуллаа.