Улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 40,000 төгрөг болжээ
20 минутын өмнө

Зам, тээврийн сайдын 2026 оны А/225 дугаар тушаалаар "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам"-д орсон өөрчлөлтийн хүрээнд улсын дугаар хадгалах хугацаа уртсаж 365 хоног болсон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Мөн улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 40,000 төгрөг болж нэмэгдсэн байна.
Өмнө нь уг хугацаа 180 хоног, хураамж нь 20,000 төгрөг байсан юм.






