Төсвийн тодотголоо ч баталж чадахгүй байх зуур улсын нийт "гадаад өр 0.4 хувиар өсжээ"
41 минутын өмнө

126 гишүүнтэй Парламенттай болоод ажлыг умалзуулаад усл орноо хөгжлийн манлайд хүргээд өгөх нь дээ гэсэн төсөөлөл хэн бүхэнд байсан нь дамжиггүй. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ улам доройтож, төвсийн тодотголоо ч баталж чадахгүй, гавьяагүй 126-тай болсоноо ард иргэд өдөр хоног өнгөрөх тусам мэдэрч байна.
Эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй шинэ оныг угтах гэж буй. Улсын төсөв 2 их наяд төгрөгөөр тасарсан байгаа. Ээлжит чуулганыг зарлаад ч төсвийн тодотголыг хэлэлцэн баталж чадахгүй хаасан. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх гэсэн ч АН завсарлага авч гэдийгээд суучихсан. 2026 оны төсвийн тодотгол өргөн баригдсанаас хойш 28 хоног өнгөрчхөөд байхад батлагдаагүй 10-р сарыг угтах нь. Шинэ он гарахад ердөө хоёрхон сар л үлдээд байна.
Гэвч улс орны хөгжлөөс илүүтэй улс төрчдийн хуваагдал хүчээ авч ахиц дэвшил гарахгүй нь бололтой. Улсын нийт гадаад өр 2026 оны 2 дугаар улирлын эцэст өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өсжээ.
Улсын нийт гадаад өр 2026 оны 2 дугаар улиралд 39.1 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 158.1 (0.4%) сая ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 1.1 (2.2%) тэрбум ам.доллароор буурсан байна. Улсын нийт гадаад өр 2026 оны 2-р улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр 1.3 (41.2%) тэрбуам ам.доллароор өммөн нь нөлөөлжээ.
Харин Төв банкны гадаад өр 461.7 (29.5%) сая ам.доллароор шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 349.0 (1.9%) сая ам.доллароор, Засгийн газрын өр 279.3 (3.2%) сая ам.доллароор, бусад салбаруудынх 47.7 (0.6%) сая ам.доллароор тус тус буурсан байна. Нийт гадаад өрийн 17.6 (45.0%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.4 (21.5%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 4.4 (11.4%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 1.1 (2.8%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 7.6 (19.3%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

2026 оны 2 дугаар улирлын эцэст Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 2.2 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 737.4 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 197.3 (8.2%) тэрбум төгрөгөөр буурч, хүүгийн төлбөр 172.3 (30.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.






