Дүүргийн 2 дугаар прокурорын газраас эрүүгийн 201315000340  дугаартай яллагдагч Ц.Мянганбаярт холбогдох “2013 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлхи хугацаанд Өвөрхангай аймгийн  Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Бөөрөлжүүт гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаль орчинд нийт 378.087.860 төгрөгний онц их хэмжээний хохирол учруулсан”  хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрхи хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн  хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Ц.Мянганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 т зааснаар 1.000.000 төгрөгний  эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна.