Өнөөдрийн байдлаар  хүн, малын халдварт өвчин  Булган, Хөвсгөл,  Өвөрхангай аймгуудад гарч хөл хорио тогтоогоод байгаа.  Тодруулбал,

Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Тариахтай” гэдэг газар “Гахайн сонгомол мялзан” ,

Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Номтын дэвсэг” гэдэг газар “Боом” ,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “Хүрэн ширх” гэдэг газар “Галзуу” ,

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Эх сараалж” гэдэг газар “Боом” өвчин болох нь тус тус тогтоогдож  сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.