Барилгын ослоор нэг хүн нас барлаа
2014/09/22
Баянзүрх дүүргийн 26-р хороонд өчигдөр барилгын осол болж нэг хүн нас барсан хэрэг гарсан байна.Тодруулбал,Илсон Деволопмент" компанийн захиалгаар баригдаж байгаа "Труэ-Эл" орон сууцны 103 дугаар барилгын гадна фасад хийж байхад хамгаалалтын бүс тасарснаас 18 настай эмэгтэй С 13 давхраас унаж амиа алджээ.
Уг орон сууцны барилгын гүйцэтгэгчээр  “Зун Шин” ХХК-н ажиллаж байсан бол, туслан гүйцэтгэгчээр  “Бай Лхагва” ХХК-ны ажилчид ажиллаж байжээ. Амиа алдсан С нь  “Бай Лхагва коп” ХХК-ийн ажилчин байсан юм байна.
“Бай Лхагва коп” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй байхад “Зуншин” ХХК гэрээ байгуулж ажиллуулжээ. Энэ компанийг өмнө нь шалгаж зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар МХЕГ-аас өгч байсан бөгөөд  МХЕГ, хотын захиргааны хамтарсан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаархи сургалтал хамрагдаж байсан аж.
А.Баярмаа






 
                                 
                                 
                                 
                                 
                                
.png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                     
                     
                    
Зочин · 2014/09/23
яанадаа хайран охин ум маани бадми хум
Зочин · 2014/09/23
Yana daa tsag busaar uhseer baigaad duusah ym bn daa. Um mani ***i mi hum