Aрхи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй баар цэнгээний газрууд холбогдох тогтоомжуудыг зөрчиж байгаа тохиолдолд зөрчлийг холбогдох байгууллагуудын шалгалтаар илрүүлэн Тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хотын ерөнхий менежерт хүргүүлдэг билээ. 9-р сарын байдлаар хууль тогтоомж удаа дараа зөрчиж байгаа талаарх холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын хүсэлтийг үндэслэн 15 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

MINT гэх  диско клуб энэ удаа шалгалтанд бүдэрч тусгай зөвшөөрлөө цуцлуулсан байна. Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах эрхгүй болдог бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас тогтмол хяналт тавьж уг шийдвэрийг зөрчсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн удирдлагыг захиргааны журмаар баривчлах хүртэл хуулийн заалтууд байдаг.  Нийслэлийн цагдаагийн газраас энэ чиглэлээр нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна гэж Нийслэлийн цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх тасгаас мэдээллээ.