Гэрлэх ёслолын ордны зүүн талд Хүүхдийн паркын хажууд баригдаж байсан "Шангри Ла"-д гал гарсан. Гал 24 давхар барилгын 6 давхард цахилгааны гэмтлээс болж гарсан бөгөөд зүүн, баруун хэсэгтээ авалзан 22 давхар хүртэл ассан. 

Барилгын гүйцэтгэгчээр Ар Хянгана, Samsung компаниуд ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар галыг бүрэн унтраалаа. Энэ талаар эргэн мэдээлэх болно.