Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 4 хоногтойгоос 3 сар хүртэлх 16 нярай “Люминал” хэмээх эмэнд хордон хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  Тэгвэл  “Монос-Эх нялхас” эмийн санч Э-д Эрүүгийн хуулийн 198.1 дэх хэсэг Хууль бусаар эм, эмнэлэгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, хадгалах, худалдах, түгээсэн гэх үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 198.1-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, хадгалсан, худалдсан, түгээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байгаа.  

Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж прокурорт шилжүүлсэн байна.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.