Би өөртөө эргэлзээд захиа бичиж сууна, та бүхэн надад  зөвлөгөө хэлж өгөөч. Миний багын найз  бүсгүй байдаг юмаа.  Нөхөртэйгээ 10 жилд байхдаа л суусан одоо хамт амьдраад 10 гаран жил болж байна. Гэхдээ дундаасаа нэг ч хүүхэдгүй. Дараа жилээс хүүхэдтэй болно гэж байсан.  

Тэгсэн сүүлийн үед нөхөр нь илт хандархаад байх юм. Гар хөлнөөс барина, өдөр хамт хоол идэх үү, орой залгаад харьсан уу хүргээд өгье, хамт шоудах уу ч гэж байх шиг. Найзын нөхөр гэдэг утгаараа ганц нэг удаа гарч болох л байх.  Гэхдээ байнга ингээд залгаад байж болохгүй биз дээ.  Эртээд цайны газар таарсан чинь ажлынхантайгаа хоолонд орж байсан, тэгээд намайг манай бага хатан гэж танилцуулж байсан. хааяа эхнэр нь хөдөө явчихсан үед  хамт юм үзэх үү, гэрт ганцаараа байх эвгүй байна гээд байх юм. Манай найзыг гадагшаа томилолтоор явахаар нойр хүрэхгүй байна смс бичий, яръя гэх юм.  

Би найз залуугүй л дээ.  Гэхдээ найз маань нөхрийнхөө ингэж байгааг мэдчих юм бол  таатай санагдахгүй л байх.  Нөхөрт нь хамаагүй ийм байж болохгүй гэхээр танай найз чинь ийм тийм, чи таалагдаад байна гэх юм.  

Аргаа бараад дугаарыг нь блоклоод,  Фэйсбүүкээсээ найз биш болсон.  Тэгсэн ч гэсэн дугаараа нууцалж залгаад, фэйсбүүкийн чатаар юм бичээд байхын.

Эхнэрт нь хэлэх үү? Уг нь манай найз охин миний хань, хайр гээд өөрөөсөө илүү хайрладаг юм.  хэлчих гэхээр сэтгэл рүү нь ус цацчих гээд санаа зовоод байхын.

Нөхрийг нь яаж болиулах уу?