Дарханд дахин хоолны хордлого гарлаа
2014/10/09
Дархан-Уул аймгийн Шарын голд дахин хоолны хордлго гаржээ. Тодруулбал
Шарын гол сумын 11 жилийн 2-р сургуулийн 6а бүлгийн хүүхдүүд гэдсээр нь өвдөөд, бөөлжөөд байна, одоогоор 12 хүүхэд үзүүлж, 4 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр гэсэн мэдээлэл ирсэн байна.
Үүнтэй холбоотойгоор 5 өвчтнөөс ходоодны угаадас, хоолны 8 дээж, хүнсний бүтээгдэхүүний 14, усны 2 сорьц, 5 арчдас авч МХЕГ-аас лабораторит хүргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 16 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 4 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгааг эх сурвалж хэлж байна.
Харин тус ангийн үлдсэн 16 хүүхэд болон ангийн багшийг эмчийн хяналтад хамруулаад байгаа ажээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа






Дархан-Уул аймгийн Шарын голд дахин хоолны хордлго гаржээ. Тодруулбал
