Монгол Үндэсний Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж намын дарга М.Энхсайханыг ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болоод байсан.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт хуралдсан Бүгд их хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоор болов. Учир нь МҮАН-ын дарга М.Энхсайхан Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзсанаар тэр гэнэ.

Хачирхалтай л юм. М.Энхсайхан өнгөрсөн 2012 онд МАХН-ын дарга Н.Энхбаяртай гар барилцан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байгуулан УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсоноор намдаа дөрвөн суудал авч чадсан. Тиймээс тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших бүрэн боломжтой байлаа. МҮАН-ын гишүүд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нам дангаараа оролцож, МАХН-аас тусдаа үйл ажиллагаа явуулдаг нам гэдгээ харуулах ёстой хэмээн үзэж байлаа. Гэвч намын дарга М.Энхсайхан гишүүдийнхээ үгийг сонссонгүй. Тэр зүгээр л АН-ыг дэмжиж сонгуульд оролцоно гэлээ. Тэрбээр намынхаа Бүгд их хурал дээрээ тавьсан илтгэлдээ “Монголын ардчиллын түүхэнд УИХ-ын сонгуулиар анх удаагаа АН-д төрөө мэдэж, эдийн засгаа засах эрхийг нэгэн гарт төвлөрлээ. Ховорхон энэ боломжийг үр дүнтэй ашиглах явдал ганц АН-ын хэрэг биш нийт монголчуудын эрх ашиг гэж бодож байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэвшүүлэхдээ өнөөдрийн Монголд бий болсон гадаад болон дотоод нөхцөл байдлыг бодолцон байж шийдвэрлэсэн гэж бодож байна.

Ц.Элбэгдорж алдаа оноогоо мэднэ, хийх ажлаа мэднэ, түүнд улс төрийн эрмэлзлэл байгаа. Түүнийг Монголын төрд, олон түмний эрх ашигт ахин ашиглах нь зүйтэй хэмээн бодож байна” хэмээн саймширчээ.
М.Энхсайхан гэнэтхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжихээр болсон олон нийтийн сонирхлыг төрүүлж байна. Хэдхэн жилийн өмнө буюу 2006 оны хоёрдугаар сарын 8-нд АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, М.Энхсайхан, Ж.Наранцацралт агсан, М.Сономпил нарыг намаас хөөж байлаа.  М.Энхсайханыг намаасаа гарахад Ц.Элбэгдорж “Модноосоо тасарсан навч ургадаггүй юм” хэмээн хатуухан сануулж байсан удаатай. Тэгвэл М.Энхсайхан одоо Элбэгээтэй гар барилцаж байна.

М.Энхсайханы үнэн түүхийг сөхөж харвал тэр АН-тай тийм ч амар гар барилцах ёсгүй байв. УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд АН олон болж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулахдаа М.Энхсайханд Шадар сайд байтугай Сангийн сайд, бүр дэд сайдын ч суудал өгөөгүй. Нэлээд удаан хүлээлгэсний эцэст “Монголын төмөр зам”-ын захирал болгосон. Гэвч төд удалгүй салбарын удирдлагуудтай санал нийлэхгүй байна гэдэг шалтгаанаар халаад хаячихсан. Үнэндээ бол М.Энхсайханыг дэргэдээ байлгаад байх сонирхол АН-ынханд байхгүй. Гэхдээ л тэр АН-ыг сонгочихлоо.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу