Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах тооцооллыг салбарын яамнаас гаргаад буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ онд нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо хураан авах боломжтой гэсэн үг. Энэ сарын 10-ны байдлаар 72.3 мянган га-г ангилан хадаж, 68.8 мянган га-г цайруулж, 218.2 мянган га-г шууд хурааснаар нийтдээ 287.4 мянган га-гаас 450.2 мянган тонн үр тариа, үүнээс 427.9 мянган тонн буудай хураан авчээ. Харин 12.8 мянган га-гаас 156.7 мянган тонн төмс, 7.5 мянган га-гаас 92.9 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 92.4 хувь, төмсний хураалт 96,7 хувь, хүнсний ногооны хураалт 91.4 хувьтай явж байна. Өнөөгийн байдлаар шинэ ургацаас  ТЭДС 24.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүд 152.1 мянган тонн буюу нийтдээ 176.6 мянган тонн буудай авснаар үтрэм дээр 186.9 мянган тонн буудайн үлдэгдэлтэй байгаа аж.  Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 10-11-ний өдрүүдэд тариалангийн бүс нутгуудаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурна гэж анхааруулсны дагуу ургац хураалтаа эрчимжүүлэхийг тариаланчдад үүрэгдлээ.

           

 

                              УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай         (га)

Хураасан талбай           (га)

Хувь

Нэгжийн ургац        (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

311150

287469

92.4

15.7

450285

2

Төмс

13321

12881

96.7

121.7

156758

3

Хүнсний ногоо

8284

7570

91.4

122.8

92925

4

Тэжээл

14559

12160

83.5

27.1

33042

5

Тосны ургамал

82965

56361

67.9

6.1

34547