Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт хийхийг мэдэгдсэний дараа УИХ дахь МАН-ын бүлэгээс нэгэн шаардлага хүргүүлсэн.

Тэр нь ажилаа хийж чадахгүй байгаа Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал гуравт хариуцлага тооцох тухай байсан юм. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг чөлөөлөх сайд нарынхаа дунд эдгээрийн нэрсийг оруулж ирээгүй. Тэгвэл МАН-ынхан өчигдөр оройноос эхлээд нэгэн шинэ хөзрийг гаргаж тавилаа. Тэр нь өмнө шаардаж байсан "ажлаа хийж чадахгүй" гэсэн ангилалтай Ш.Түвдэндорж, Н.Удвал, Ц.Оюунгэрэл нарыг огцруулах асуудлыг дахин хөндөхөөр болжээ. Ажлаа хийж чадахгүй тариан талбайгаа улс төрийн талбар болгосон Ш.Түвдэндорж, спортоо дэмждэггүй, яс хөөцөлдсөн гэсэн тодотголтой Ц.Оюунгэрэл, эрүүл мэндийн салбарынхаа бослого тэмцэлийг зогсоож чадахгүй байгаа Н.Удвал гуравтай хариуцлага ярьтал МАН-ын бүлэг тэмцэл өрнүүлэхээр болсон гэж эх сурвалж мэдээллээ.