Социализмээс шилжин чөлөөт нийгэм буюу Монголд Ардчилал бий болох үеэр өөрийн бэлгийн чиг хандлагаа олон нийтэд илчлэн үүнийхээ төлөө бага үгүй зовлон амссан хүний нэг бол гомо Нараа буюу Н.Наранбаатар.

Түүнийг нэг элдэв янзаар бичдэг бөгөөд ялангуяа сонгууль зэрэг үеэр улс төрчидтэй хүртэл холбон бичдэг. Одоо нас хэдийнэ тогтсон тэрээр амьдралын хувьд ядруухан явдаг нэгэн. Тэрээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Ганбууш шиг хүйсээ солиулахыг хүсдэг ч мөнгө төгрөг байхгүй гэж ярьж байсан юм.

Ямартаа ч тэрээр өнөөдөр болсон Дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ойд зориулсан Улаан хивсний ёслолын арга хэмжээг идэвхтэй сонирхон зогсож байгааг бид дурандаа буулгасан юм.