Ерөнхий сайдад нэр дэвшиж буй УИХ -ын хоёр гишүүн ҮЗХ -д мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууссан цагаас эхэлж ҮЗХ -ны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж байгаа. Одоогийн байдлаар асуулт асуугаад нэг цаг гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд "Оюутолгойн" асуудал, эрүүл мэндийн асуудал, хүүхдийн мөнгө, шинээр байгуулагдах засгийн газрын тогтвортой байдал, эдийн засгийг хэрхэн сэргээх вэ гэх зэрэг олон зүйлүүдийн талаар нэр дэвшигчид өөр өөрийн байр сууриа ҮЗХ -д илэрхийлж байна. Эдгээрээс ихээхэн сонирхол татсан нэг зүйлийг ЗГХЭГ -ын дарга Ч.Сайханбилэг хэлсэн юм. Тэрээр "Би өрсөлдөгчөөсөө Ерөнхий сайдын ажлыг илүү хийчих учраас л өрсөлдөж байна" гэсэн юм.