Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 2-3нд шилжих шөнө сэжигтэн Г.Алтанхүү найз бүсгүйнхээ аминд хүрсэн хэрэг гарч, энэ хэвлэлээр нэлээд шуугиан дэгдээсэн билээ.

48 цагийн турш найз эмэгтэйгээ тамлан зодож амь насанд хүрсэн хэрэг олон хүнийг цочирдуулснаас гадна хохирогч гадны нөлөөгүй амь насаа алдсан гэсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан нь энэ хэргийг улам даамжируулж байсан билээ. Харин шүүхээс талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний хариуд эргэлзсэн учраас мөрдөн байцаалтад буцаасан.

Прокуророос дахин хянаад талийгаачийн амь насаа алдсан буруутан нь Г.Алтанхүү гэж дахин үзэж шүүхэд шилжүүлсэн байна. Түүнчлэн энэ хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний төв холбоотой болсон бөгөөд тус байгууллага хохирогч эмэгтэй “гадны нөлөөгүй” хэмээн удаа дараа мэдэгдсэнээс болж хэрэг сунжирсаар байгаа. Тиймээс Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймааг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэргээр шүүгчдэгчээр татсан байна.

Хуулийн байгууллагаас өмнө нь нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан эл хэргийг Нийслэлийн прокуророос шалгахад шинжээч эмч Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишигээ, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал нар буруутай болох нь тогтоогдсон аж.