Сүүлийн жилүүдэд Нийслэлийн хэмжээнд нийтийн хоолны газар болоод зочид буудлуудын тоо огцом өсөөд байгаа билээ.

Үүнийг дагаад гэмт хэргийн гаралтын тоо өсч байгаа буюу нийгэмд сөрөг байдлыг авчирч байгаа юм. Өсвөр насны охид хөвгүүд зочид буудлын байнгын үйлчлүүлэгч болж байгаа бөгөөд улмаар тэдний зугаа цэнгэлийн асуудал задгайрч буй хэрэг. Ийн бага насны хүүхдүүдийг буруу зам руу татан оруулахад нөлөөлж буй салбар бол зочид буудал болоод байна.

     Мөн хувийн эмнэлэгүүдийн үзүүлж буй үйлчилгээ аборт болсон бөгөөд өсвөр насны охид ихээр үйлчлүүлэх болжээ. Энэхүү аборт хийлгэх, хийх нь хууль бус үйлдэл ч өнөөдөр ил байсаар байгаа нь хяналтнаас гарсан гэдгийг илэрхийлж буй хэрэг. Зочид буудалд архидан согтуурч зодоон цохион гарах бүр цаашлаад хэн нэгэн бэртэж гэмтэх, амиа алдсан тохиолдол ч бий.

    Үл ойлголцол, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас алтан амиа алдсан хэргүүд ар араасаа гараад байсан. Энэ мэт хэрэгүүд зочид буудлаас гарч байгаа билээ. Цэцэрлэг сургуулийн тооноос зочид буудлын тоо их байгаа  бөгөөд цаашид энэ байдлаар зочид буудлуудын үйл ажиллагаа замбараагүй байсаар байвал гэмт хэргийн гаралтын тоо өсч нийгэм замбараагзй байдалд орсоор байх болно.

   Нүдэн дэр илт хүүхэд багачууд хүн биш болоод байхад хэн нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байгаа буюу эцэг эхийн хараа хяналтыг сайтар тавих шаардлага нийгэмд бий болжээ.  Өнөөдрийн байдлаар Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 460 зочид буудал, дэн буудалд байгаа бөгөөд тэдгээр буудлуудад шалгалт хийхэд ихээхэн зөрчил гарчээ.

 

 

     Стандартын шаардлага хангаагүй зочид буудал, дэн буудлуудад үйлчилгээгээ сайжруулах зөвлөмж, шаардах хуудас өгсөн боловч зөвлөмж, шаардлагыг үл тоож ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын энгийн нөхцөлийг бүрдүүлээгүй тул 99 зочид буудал, дэн буудалд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй аж. Эдгээр газрууд нь орчин, нөхцөлөө сайжруулаагүйгээс гадна насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зэрэг хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан юм.

     Тиймээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй  зочид буудал, дэн буудалд зохих журмын дагуу арга хэмжээ авахаар  нийслэлийн Засаг дарга “Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудлуудад авах арга хэмжээний тухай” захирамж гаргаж, үүний дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, дэн буудлуудад энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэл хотын хангамж үйлчилгээ болох цахилгаан, дулаан, ус, хог тээвэрлэлт үзүүлэхгүй байхыг үүрэг болгосон.

  Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл аваагүй 102 зочид буудлаас долоон дүүргийн  18 зочид буудал, 63 дэн буудал нийт 81 газрыг дахин шалгасан байна. Эдгээр газруудын арав нь зөвшөөрөлтэй,  долоо нь засвартай, найм нь үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн байна. 

 

 Мөн Баянзүрх дүүргийн “Браво” ХХК-ийн “Болор”, “Намуун талст” ХХК-ийн 6:45, “Эгэлмон” ХХК-ийн “Сэлэнгэ”, “Эм Жи Юу” ХХК-ийн “MJ”, “Санни” ХХК-ийн “Санни” зэрэг  таван  дэн буудал нь  үйл ажиллагаагаа бүрэн зогсоож засварт орсон бөгөөд шалгалтын явцад 199 зөрчил илрүүлэн 46-г нь газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг үндэслэн 16 газарт 89 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Энэ мэтчилэн арга хэмжээ авч байгаа юм байна.

    Цаашид зөрчилөөө арилгахгүй байгаа газруудыг сууринаас нь буулгаж оронд нь сургууль цэцэрлэг барих арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ нь нийгэмд эероэг байдлыг авчирах болно. Энд тэндгүй байгаа жижиг буудлуудын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Учир нь тэд хуулийн дагуу мөрдөх ёстой журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаггүй гэдэг нь тодорхой асуудал учир ийн нийгэмд хэрэггүй зүйлсийг байлгах шаардлага байхгүй биз ээ.