Монголдоо анхдагч бөгөөд шинэлэг сэтгүүлийн нэг бол яах арга үгүй "Playboy Mongolia" сэтгүүл юм. Дэлхийн улс орон бүрд өөрийн гэсэн салбартай тус сэтгүүл өнгөрсөн онд Монгол хэвлэлт гарах болсон билээ.

Тус сэтгүүлд олны танил, үзэсгэлэнт эмэгтэйчүүд нүүр хуудас чимдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Үүнтэй адил манайд ч ийм жишгээр олны танил сайхан бүсгүйчүүд сэтгүүлийн нүүрийг чимснээс гадна сүүлийн саруудад олны танил биш ч гэлээ хацар гоо монгол охид ч энэ сэтгүүлийг хэрхэн чимж болохыг харуулсан билээ. Сард нэг дугаар гардаг энэхүү сэтгүүлийн нүүрийг чимээд буй сайхан хүүхнүүдийн зургийг түүврийг энэ удаагийн дугаартаа хүргэж байна.