“Баянмонгол” хорооллын дэргэд шинээр баригдсан “True L” хотхоны 16 давхраас хүн унаж, амь насаа алдлаа гэсэн мэдээлэл манай редакцид ирлээ. 

Одоохондоо хэдэн настай хэн гэгч ямар шалтгааны улмаас амиа алдсан нь тодорхойгүй байгаа юм. Хэргийн газарт цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын аврагчид ажиллаж байгаа бөгөөд тэд тун удахгүй ослын шалтгааныг тодруулна гэв.
 
Х.Жаргал