PC mall сүлжээ дэлгүүрүүд өөрийн үнэнч харилцагч нартаа зориулан нэгэн сонирхолтой өдөрлөгийг 4 хоногийн турш зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн зорилго нь хэрэглэгчид өмнө нь хэрэглэж байсан зурагтаа борлуулах боломжийг олгох юм. Ингэснээр та хуучин зурагтаа зараад Шинэ зурагт худалдан авах боломжтой.

PC mall-ын шинэ жилийн худалдаа нь хэрэглэгчдэд үзүүлэлт бага, хямд зурагт борлуулахаас илүү өндөр үзүүлэлт бүхий боломжийн үнэтэй ТВ-ийг санал болгож байгаа юм. Бид энэ өдрүүдэд хуучин зурагтаа зарах сонирхолтой болон хуучин зурагтыг авах хүсэлтэй худалдан авагчдыг нэг дор цуглуулан холбон өгч, хэрэглэгчийг Илүү Том, Илүү Ухаалаг, Илүү Хямд ЛЕД зурагттай болгох боломжоор хангаж байна.

Та 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12.00-20.00 цагийн хооронд 13-р хороолол дахь Night Plaza /хуучнаар шөнийн зах/ худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах PC mall дэлгүүрт хүрэлцэн ирээд тусгайлан зассан хэсэгт өөрийн хүссэн үнээр худалдан авагчидтай тохирч өөрийн зурагтыг борлуулах боломжтой. Мөн та боломжийн үнэтэй, оригинал гамтай эдэлсэн цэвэрхэн зурагт хайж байвал мөн энэ өдөр PC mall-ын 13-р хороолол дахь салбарыг зориорой.

ИЛҮҮ ТОМ, ИЛҮҮ УХААЛАГ, ИЛҮҮ ХЯМД LED ТЕЛЕВИЗОРУУДЫН ШИНЭ ЖИЛИЙН СОНИРХОЛТОЙ ХУДАЛДААНУУД PC MALL-д үргэлжилсээр байна.

Лавлах утас: 7575-3535