Ерөнхий сайдад өргөх 100 үг
2013/05/23
Үсгийн дүрэмгүй хүмүүс дур дураараа бичнэ Үсгийн тогтсон дүрэмгүй бас хоорондоо буруу ярьж, зөв ойлголцдог ард түмэн хаана байдаг вэ гэвэл манайд.
Төр засгаас гаргадаг сүржин зарлиг тогтоолууд нь ажил амьдралд ямар ч нэмэр болдоггүй, эх хэлэндээ анхаарч буй дүр эсгэсэн шоу л болохоос цаашгүй. Бидний мэдэх аль ч улс орон үсгийн дүрэмтэй, түүнийгээ мөрдөөд явдаг зарчимтай байх юм.
Уг нь социалист нийгмийн үед манай төрөөс анхаарал тавьсны үрээр бид үсгийн дүрэмтэй болцгоосон юмсан. Хэвлэл мэдээлэл, урлаг уран зохиолд үг хэл, бичгийн алдаа гаргахгүйн төлөө дээр доргүй бүгд л чармайж, түүнийхээ хүчинд эмх замбараатай, соёлтой улс орон байжээ одоо бодоход. Харин ардчиллын гэгдэх жилүүдэд социализмын үед гаргасан эрхзүйн баримт бичгүүдийг, түүний дотор өнөөгийн кирил бичгийн зөв бичих дүрмийн тухай тогтоолыг хүчингүй болгосон юм.
Энэ нь одоо албан газруудын нэр хаягаас эхлээд алдаагүй ном, сонин гаргах, хэлбичгийн шалгалт авах ямар ч боломжгүй болгосон хэрэг. Манай төр лав энэ талаар ард түмэндээ тус болохгүй нь. Үсгийн дүрэмгүй хүмүүс дур дураараа бичицгээж, төргүй хүмүүс бор зүрхээрээ амьдарцгаана.
Манайхны шинэчлэл шилжилт ярьж яваа дарга нар эхлээд өөрийгөө дараа нь намаа бас сонгуулиа бодолцох тул ажил хийсэн дүр л эсгэдэг улс байгаа юм. Тэр нь дандаа ингэх гэж байгаа, тэгэх гэж байна гэсэн хэнд ч тус болохгүй улиг яриагаар илэрнэ. Энэ байдал бүх түвшиндээ хавтгайрч байгаагийн тод илрэл бол хийе бүтээе гэхийн оронд “Үйл нь ирсэн хүн үсгийн дүрмээр оролдоно” гэж ярих дуртай хэлний эрдэмтэн профессорууд юм.
Хэлний дүрэм – Одоо ийм болсон шүү!
Монгол хэлний дүрмийн суурь үндэс нь монгол хэлээр ярих, бичихзүйн тогтол, хэлзүйн үндэстэй байх ёстой. Зөв бичихзүйн дүрмийн бүрдэл хэсгүүдийг нарийн зүйлчилж өгснөөрөө багш сурагчиддаа хэрхэн зөв бичихийг заах, тодорхой хэлж өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчвөл осолд орох аюултай учраас ойлгомжгүй зүйл заалт байх ёсгүй.
Тиймээс юун түрүүнд зөв бичих дүрмүүдийг хоорондын уялдаа холбоо, харилцан хамаарал, харьцаагаар нь нэгтгэж, бүтэцжүүлэн бүлэглэж, дэд эрэмбийн тогтолцоог нь тодорхойлж цэгцэлсэн зөв бичих дүрмийн хураамжаа гаргах шаардлагатай байгаа юм. Дүрмээ нэг тийш нь болгосон цагт зуу байтугай хэдэн мянган үгийг зөв бичих эх сурвалжтай болох нь тодорхой. Яагаад үүнийг дарга нар хүсдэггүй юм бэ. Тэд оролцох ёстой ажилдаа оролцохгүй, хамгийн оролцож болохгүй зүйлрүү тэмүүлнэ.
Өнөөдрийн амьдралаас харж байхад хэлбичгийн дүрэмтэй холбоотой ямар өөрчлөлт гарч байгаа нь тодорхой бус, гэнэт л “Одоо ийм болсон шүү” гэсэн яриа хаа нэгтээгээс дуулдаж, сүүлдээ дээрээс гарсан шийдвэр хэмээн оюутан сурагчдыг шалгалт шүүлгээр дарж айлгана, ингэж иргэдийг төр дарангуйлна. Гадаад хэлнээс орж ирдэг үгсээ яах вэ, Ерөнхий сайд Алтанхуяг аа! Манай Засгийн газар иргэний танхимтай бөгөөд утас нь 1111. БШУЯ ч бас иргэд хүлээн авах орон тооны хүмүүстэй, санал хүлээж авах утас нь 1209. Гэхдээ тэдэнд хүсэлт тавиад нэмэр болсонгүй, эдгээр дугаар руу нь утасдсан ч сүүлдээ хариу өгсөнгүй.
Үнэндээ цаана нь ямар хариу өгөхөө мэдэхгүй хүн суудаг бололтой. Монголчууд бид зөв бичиж, зөв ярьж, ойлголцож сурмаар байдаг. Аль тэртээ 1983 онд зохиогдсон дүрэмд гадаад үгийг хэрхэн хэрэглэх талаар тусгагдаагүй, өнөө болтол энэ л хэвээр явж ирлээ. Тэгээд ч олон шинэ үг өнөөг хүртэл бидний хэрэглээнд нэмэгдсээр байгааг харгалзан, танд хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой 100 үгийг хэвлэл мэдээллээр дамжуулан хүргүүллээ.
Эдгээр үгийг хэрхэн зөв бичихийг холбогдох дүрмийн хамт боловсруулж, ойрын үед олон нийтэд хандаж хэвлэл мэдээллээр зарлаж өгөхийг ерөнхий сайд танаас хүсэж байна.
1. Концепц 2. Карьер 3. Амбиц 4. Модель 5. Дизайн 6. Серьёзный 7. Процесс 8. Стресс 9. Транс 10. Корпус 11. Практик 12. Групп 13. Электрон 14. Хобби 15. Нерв 16. Диско 17. Элементар 18. Семинар 19. Стиль 20. Имиж 21. Бонус 22. Оффис 23. Вакум 24. Характер 25. Хаус 26. Сенсаци 27. Эмоци 28. Тактик 29. Иогурт 30. Альбом 31. Супер 32. Топ 33. Sale 34. Бонд 35. Такси 36. Ваучер 37. Бассейн 38. Single - Double 39. Ресторан 40. Кафе 41. кофе 42. Массаж 43. Брошюр 44. Принтер 45. Канон 46. Курс 47. Бланк 48. Кайф 49. Температур 50.Проблем
51. Энерги 52. Секс 53. Спонсор 54. Лизинг 55. Кондуктор 56. Сюрприз 57. Маус 58. Bus 59. Такс 60. Меню 61. Файл 62. Кондишн 63. Реклам 64. Speaker 65. Коллекц 66. Билл 67. Комисс 68. Автомат 69. Фракц 70. Текст 71. Контекст 72. Й-мэйл / Э-мэйл 73. Олигархи 74. Механик 75. Брэнд 76. Шоу 77. Темп 78. Мест 79. Рефлекс 80. Процессор 81. Запас 82. Программ 83. Редакц 84. Карт 85. Камер 86. Аппарат 87. Салон 88. Флаш 89. Гала 90. Рэппэр 91. Party 92. Эротик 93. Романтик 94. Шок 95. Эссэ 96. Пи Ар 97. Лого 98. Караоке 99. Пауз 100. Лекц
basketairjdan · 2013/06/04
****o there and thank you f your infmation – I’ve certainly picked up something new from right here. I did ***ever expertise a few technical issues using this site, since I experienced to reload the web site a lot of times previous to I could get it to load properly. I had been wondering if your web host is OK? Not that Im complaining, but slow loading instances times will very frequently affect your placement in google and can damage your high-quality sce if advertising and marketing with Adwds. Well I am adding this RSS to my email and could look out f a lot me of your respective interesting content. Ensure that you u***te this again soon.. basket air jdan femme
Зочин · 2013/05/28
unuudur ta uuruu mongolo helwel tanii huuhed mongolo heleh jisheetei tegeheer ta l uuruu mongolooo tsewer yariwal bidnii hiij bui hamgiin engiin temtsel shuu detiimees unuudruus ta eh helee mongoloo hamgaalya gewel uuruusuu ehel
bi law edgeer u · 2013/05/28
bi law edgeer ugnuudiig mongolo ch***lj uzehed heregleend baijil baidag ugnuud baina jishee ni xayc - baishin ptsess gehed bolj bui uil yawts bonus gehed ***gnal ch geh yumuu hyalbar
Зочин · 2013/05/24
наад үгэнд чинь орчуулга байг******дээ харин эх хэлээрээ ярьж бичиж чадахгүй байгаа улсхүмүүс энд багш нар ч орно ,зурагтынхан, хэвлэлийнхэнд гомдол гаргаачээ ХИЛ, ХЭЛ, МАЛ 3-тайгаа монгол баян
Зочин · 2013/05/24
энэ 100 үгийг орчуулах ю******. ойлгосонгүй
Найрамдалд Шижи · 2013/05/23
Найрамдалд Шижирийн аманд 4га газар яaралтай хямд зарна. 50505505
Зочин · 2013/05/23
ойлогсонгүй