Дархан-уул аймгийн АН-ын дотоод эв нэгдэлд цав сууж, олон жил үргэлжлэн ужгирч байна. Тэд удирдлагуудаа хүлээн зөвшөөрөхгүй өөр хоорондоо жагсаал цуглаан хийх, өлсөлөн зарлах зэргээр тэмцэлдэж байгаа.

Намын дотоод асуудал нь Дарханаас хальж хэдэн зуун гишүүд хотодирж намын байрныхаа гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, намын дарга З.Энхболдыг огцруулахаа мэдэгдээд байгаа. Ингээд Дархан-Уул аймгийн АН-д яг юу болоод байгаа талаар Л.Наранбаатар даргаас тодруулга авсныг толилуулъя!

2013 оны 4-р сард танай намын зөрчил арилж, та намыг удирдахаар боллоо гэсэн. Гэтэл өнөөдөр зөрчил үргэлжилсэн хэвээр. Тухайн үед та намыг яаж нэгтгэж байсан юм бэ?

Намайг 2012 оны 12-р сард намын дарга болох үед хоёр тамга, хоёр намын байртай байсан. Тамганууд УХ31791 дугаартай. Хоёул хүчинтэй. Ялгаатай тал нь нэг тамга нь дундаа дугуй хүрээтэй, нөгөө нь хүрээгүй. Дугуй хүрээтэй тамга миний нөгөө талын намд байсан юм. Би хүрээгүй тамгыг нь барьж байсан. 2013 оны 4-р сард Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын эв нэгдлийг хангах 6 талт гэрээг фракциуд хийж, намын даргаар нь намайг сонгож, 5 дэд даргатайгаар би Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг  удирдаж ажиллахаар болсон. Ингэхдээ хоёр зүйлийг тэр фракциудын толгойлогч дэд дарга нарт тулгасан. Нэгд, Нэгдэж ажиллаад ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал би болон та нар дахин намын удирдлагад алба хашихгүй шүү, Хоёрт, цаашид эв нэгдлийг шударгаар хангахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу 2013 оны 9-р сард намын хороогоо бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгаад сонгуулийн зарчмаар шийдвэрлье гэсэн. Ингээд нөгөө талын намын байр, хаягийг буулгаж, тамгыг нь миний барьж байгаа тамгаар явъя гэсэн тохироог хийсэн. Өөрөөр хэлбэл дундаа дугуй хүрээгүй тамгаар. Тухайн үед нөгөө талын барьж байсан тамгыг хүчингүй болгож чадаагүй. Ингээд сонгуульд орсон. Ялсан. Намаа нэгтгэсэн зорилго нь Ерөнхийлөгчийнхөө өндөр яваа сонгуулийн рэйтингд намын хагаралтай байдлаас болж нөлөөлөх сөрөг нөлөөллийг нь бууруулахын тулд хийсэн алхам. Хэрвээ ялж чадаагүй бол миний хувьд өөрийн хүсэлтээр хийсэн эв нэгдлийн гэрээнийхээ дагуу огцрох л байсан. Тэр үед зорилгодоо хүрсэн. Орон нутаг, их хурлын сонгуулиудад намын хагарлаасаа болж дараалан хэд хэдэн ялагдал хүлээж, гишүүдийн намдаа итгэх итгэл ихэд суларсан байлаа. Ялалтын дараа гишүүд нэгдэж ажилласнаараа бахархаж, нүдэнд нь бид нэгдвэл ялах боломжтой юм байна гэсэн бат итгэл сууж байгааг анзаарсан. Дарханд намын нэр хүнд илт сэргэж байлаа. Харамсалтай нь эв нэгдлийн гэрээний хоёр дахь амлалт нь буюу аймгийн намын хороогоо сонгуулийн зарчмаар дахин бүрэлдүүлж, удирдлага зохион байгуулалтаа шинэчлэх зорилт биелээгүйгээс намын хагарал зөрчилдөөнтэй байдал дахин хурцадсан.

Тэгэхээр намын хороогоо дахин бүрэлдүүлэх тэр сонгууль болоогүй гэсэн үг үүЯагаад хоёр дахь амлалт нь биелээгүй юм бэ?

Гэрээний тэр заалтыг биелүүлэхгүйн тулд Н.Мөнхдаш, Г.Гантулга нар намайг 2013 оны 7-р сарын 19-д намын даргаас буулгаж Н.Мөнхдаш намын дарга болсон. Өнгөц харахад би өөрөө өргөдлөө өгсөн мэт харагддаг. Хөшигний цаана олон бохир зүйл болсон. Тэрийг би энд хэлээд яахав. Дараа нь мөн гэрээний нэг тал болох Г.Баянмөнхийг намаас хөөсөн, мөн МоАХ-ын дарга М.Төмөртогоог хэрэг түвэгт орооцолдсон гэх шалтгаанаар залуучуудыг шахсан. Эв нэгдлийн гэрээний дагуу сонгуулиас өмнө намын удирдлага солих асуудал байхгүй байсан. Ингээд 2013 оны 9-р сар өнгөрсөн. Намын хорооны сонгууль явуулах хугацаа дууссан гэсэн үг. Гэтэл сонгууль болсонгүй. Намын гишүүд маш их бухимдаж олон зуугаараа босож эсэргүүцсэн. Хүн зодож ял эдэлж байсан ах дүү Дашуудаар намаа удирдуулахгүй, сүүлийн 2 удаагийн орон нутаг, их хурлын сонгуульд ялагдлаа, багийн засаг даргад 18 суудлаас нэг ч төлөөлөлгүй боллоо. Нам дампуурч байна гэж гишүүд бослого тэмцэл хийж бужигнацгаасан.Энэ бужигнаан дунд гишүүдээс олон өргөдөл намын Хяналтын Ерөнхий Хороонд ирсэн юм билээ. Хяналтын Ерөнхий Хороо 2013 оны 07-р сарын 19-ны өдрийн хурлын тогтоолыг хүчингүй болгож, эв нэгдлийн гэрээг хэрэгжүүлэхийг Ц.Оюундарьт даалгасан. Энэ шийдвэрээр Н.Мөнхдашийг намын дарга болгосон тогтоол мөн хүчингүй болсон. Н.Мөнхдаш тамгаа өгөлгүй зугтсан.Одоо Н.Мөнхдашд миний барьж байсан дундаа дугуй хүрээгүй тамга нь байгаа. Тэр тамгыг генсек Оюундарь хүчингүй болгох албан бичгийг Нийслэлийн цагдаад явуулсан байдаг.

УБ хотод олон зуун гишүүд ирж бослого тэмцэл хийж, 10-аад хүн өлсгөлөн хүртэл зарлаж байсныг санаж байна. Тэгээд 2014 оны 3-р сард намын хороогоо шинэчлэх сонгууль боллоо гэсэн. Сонгууль яаж явагдсан юм бэ?

Намын гишүүд залуучуудад болон сумдын намын дарга нарт хүсэлт тавьснаар намаа шинэчлэх хөдөлгөөн Дарханд байгуулагдсан. Дархан 4 сумтай. Сумдын намын бүх дарга нар, аймгийн АЗХ, ахмадын холбоо, МоАХ бидэнтэй нэгдсэн. Судалгаагаар намын гишүүдийн 92% нь өөрчлөлтийг хүсэж байсан. Гэвч Н.Мөнхдаш сонгууль явуулахгүй, ханцуйн доороо наймаалцаж тохиръё гэсэн. Би тэр үед АН ийм муу жишиг тогтоож болохгүй. Асуудлыг шударгаар шийдэхийн тулд шударга сонгууль явуулах тал дээр шинэчлэгчид хатуу байр суурьтай гэдгээ хэлсэн. Ингээд шаардлага хүлээж аваагүй учраас залуус, ахмадууд нийлсэн 11 хүн 2013 оны 12-р сард 5 хоног өлсгөлөн зарласан. Улаанбаатарт 300 орчим гишүүд эсэргүүцлийн жагсаал хийсэн. 20 хоног үргэлжилсэн улс төрийн суулт УБ болон Дархан дахь намын байранд болсон. Шаардлага нь ердөө л эв нэгдлийн гэрээний дагуу шударга сонгууль явуулж, намын хорооны удирдлага зохион байгуулалтаа шинэчлэх явдал байсан. Тэр сонгуулиар бид ялагдвал зайгаа тавиад л явах байсан. 2013 оны 12-р сарын 24-нд аймгийн намын хороо хуралдаж 2014 оны 03-р сард намын хороог бүрэлдэхүүнээр татан буулгаж, сонгууль явуулах шийдвэр гарсан. Гэхдээ сонгууль зохион байгуулдаг Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн Хорооны 5 гишүүнийг бүгдийг нь Н.Мөнхдаш томилж, сонгуулийг удирдах нөхцөлтэйгээр. Сонгуулийн хороондоо шинэчлэгчдийн талаас нэг ч хүн оруулаагүй. Сонгуулийн дүн мэдээг хаалттай өрөөний цаана Н.Мөнхдаш нэгтгэнэ гэсэн үг. Гэхдээ бид сонгуульд орсон.

Сонгуулийн үр дүн яаж гарсан бэ?

Бид үнэмлэхүй ялсан. Гэтэл Дархан суманд асуудал гарсан. Дархан сумын Сонгуулийн хэсгийн хороо гэж байгууллага нь Дархан сумын намын зөвлөлөөс байгуулагддаг намын дүрэмтэй. Аймгийн намын хорооны 99 гишүүний 75-г нь эндээс сонгодог. Гэтэл Н.Мөнхдаш О.Цолмон гэж хүнд тамга хийж өгөөд, тэр нь өөрийгөө сумын намын дарга гээд сонгуулийн хэсгийн хороо байгуулчихсан, тэндээ Н.Мөнхдаш нарын цөөн хэдэн хүмүүсийн саналыг авсан, тоолсон болоод дүн мэдээг Сонгуулийн Нутаг Дэвсгэрийн хороонд өгчихсөн байсан. Гэтэл эндээс албан ёсны Б.Баяраа гэдэг намын даргатай сумын намын зөвлөлөөр сонгогдсон сонгуулийн хэсгийн хороонд 3000 орчим гишүүд саналаа өгсөн дүн мэдээг нэгтгэн мөн Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд өргөн барьсан. Ийнхүү жинхэнэ болон хуурамч хоёр сонгуулийн хэсгийн хорооны дүн мэдээгээр аймгийн намын хороо 2 хуваагдаж хуралдсан. 2014 оны 10-р сарын 13-ны өдөр Хяналтын Ерөнхий Хороо өргөдлийн дагуу хуралдаж Б.Баяраа нь Дархан сумын намын дарга байна, О.Цолмонгийн хурал хүчингүй, тамга хүчингүй гэдэг шийдвэр гаргасан. Энэ бол маш шударга шийдвэр байсан. Бүх сумдаас сонгогдсон намын хорооны жинхэнэ гишүүд 2014 оны 3-р сарын 22-д анхдугаар хурлаа хийж намайг намын даргаар сонгож, хэрэг эрхлэх газар, зөвлөлдөх зөвлөл, хяналтын салбар хороо, сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо зэрэг бүтцээ намын үндсэн дүрмийн дагуу байгуулан нам үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Намын байраа гишүүдийнхээ хандиваар засаж, тохижуулсан. Ардчилсан хувьсгалын ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Намын дэргэд судалгааны зөвлөл ажиллуулж бодлогод суурилсан, манлайлалтай намыг бий болгохоор ажиллаж байна.

Саяхан АН-ын дотоод сонгуулийн хороо хуралдаж Н.Мөнхдашийн санал болгосон хүмүүсийг Дархан-Уул аймгийн АН-ын сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүдээр баталсан байна. Яагаад Н.Мөнхдашийн санал болгосон хүмүүсийг батлав?

2014 оны 3-р сард Дархан-Уул аймгийн АН-ын хорооны бүх гишүүдийг анхан шатны үүрүүдээс нь сонгох сонгууль болж, намайг намын даргаар сонгон, нам шинэ бүрэлдэхүүн, шинэ удирдлага зохион байгуулалтаар ажиллах болсон гэж би хэлсэн. Харамсалтай нь намын дарга З.Энхболд тус сонгуулийн үр дүнг үл тоож,Дарханы АН-ыг Н.Мөнхдашшүүхийн өмнө төлөөлнө гэсэн утгатай итгэмжлэл гаргаснаас бүх будилаан үүссэн. Улмаар АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр 2013 оны 7-р сард Н.Мөнхдашийг намын даргаар сонгож байсан өмнөх хүчингүй тогтоолыг барьж, Л.Наранбаатар намын дарга биш Н.Мөнхдаш намын дарга гэх албан бичгээр Дотоод Сонгуулийн хороонд хандаж, Дарханы Сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүдийгнууцаар, дүрэм бусаар Н.Мөнхдашийн талдтомилуулсан байналээ. Н.Мөнхдашийг намын даргаар сонгосон гэх тэр 2013 оны хурлын тогтоол нь Хяналтын Ерөнхий Хорооны шийдвэрээр хүчингүй болчихсон тогтоол. Тэгэхээр Н.Мөнхдаш намын дарга биш манай намын жирийн л нэг гишүүн. Түүний баг 2014 оны 3-р сарын намын хороог шинэчлэх сонгуулиар бүхэлдээ ялагдал хүлээсэн ч Н.Мөнхдаш тамгаа хүлээлгэж өгөөгүй өдий хүрсэн. Арга ядаад генсек байсан Ц.Оюундарьт хүртэл аймгийн намын тамгыг хүлээлгэж өггэж хандаж байсан. Оюундарь тамга хүчингүй гээд Нийслэлийн цагдаад албан бичиг явулсан гээд арга хэмжээ аваагүй.  З.Энхболд, Л.Эрхэмбаяр, Н.Мөнхдаш нарын хавсаадсан эл увайгүй үйлдэл нь өөрөө намын үндсэн дүрмийг зөрчиж, анхан болон дунд шатны намын байгууллагын удирдлагыг томилгоогоор, дүрмийн бусаар шийддэг ийм коммунист маягийн муу жишиг бий болголоо. Би намын дарга байх нь сонирхолтой зүйл биш. Олон мянган гишүүд сонгуулийн зарчмаар итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлж байгаа болохоор хүндэтгэж, энэ ажлыг хийж байгаа.  Намаа шинэчлэхийн төлөө сонгуульд саналаа өгсөн олон мянгангишүүний хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшлийг ашиг сонирхолоороо хэлхэлдсэн хэдэн дарга дүрэм бусаар нухчин дарж, таслан зогсоочихно гэж эндүү бодож байгаа бололтой. З.Энхболд дарга, үүрэг гүйцэтгэгч генсек Л.Эрхэмбаяр нар эл үйлдлээрээ дүрмийн дагуу сонгогдсон бүхэл бүтэн аймгийн намын хорооны 99 гишүүнийг үгүйсгэж байна. Тэгээд асуудлыг Л.Наранбаатар гэсэн хувь өнцгөөс харж, хар пиараар буудаж, намайг ардын намын гар хөл гэх зэргээр гутаан доромжлох алхам хийж байгаа. Намайг тэгж доромжилж болно. Би эмзэглэхгүй. Гагцхүү энэ сонгуулийн ард олон мянган гишүүд та нарт итгэл алдарч байгаа шүү гэж л хэлье!

З.Энхболд, Л.Эрхэмбаяр, нар яагаад ийм дүрмийн бус үйлдлийг дэмжээд байна вэ?

З.Энхболд дарга 2012 онджагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Дархан-Уул аймагт 2016 онд нэр дэвших сонирхолтой байсан учраас Н.Мөнхдаштай сонгуулийн тохироогоо хийж, намыг дүрэмгүй бужигнуулж байна. Нөгөө талаар Н.Мөнхдаш нь Дарханы шонхор фракцийн толгойлогч учраас фракцийн бодлогоор дэмждэг. З.Энхболд намын дарга болоод жагсаалтаар УИХ-ийн гишүүн болох боломж нь дахин нээгдсэн. Одоо л нэг манай аймгийн намыг үймүүлэхээ болих байх гэтэл бүр эсрэгээрээ боллоо. Бидний зүгээс З.Энхболдыг дэмжиж байсан. 2016 оны сонгуульд Дарханаас нэр дэвшвэл нэг ч гэсэн УИХ-ын гишүүний дэмжлэг аймагт маань ирнэ дээ гэж бодож байлаа. Одоо тэр 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг намаасаа авахын тулд шөнө ч нойр нь хүрэхгүй байгаа. Тэр нь мэдээж ҮЗХ-ийн гишүүдээс оноо цуглуулах. Дарханаас ҮЗХ-д 9 төлөөлөл байдаг болохоор боломжийг алдахгүйг хүснэ. Тэрнээс биш түүнд аймгийн АН орон нутагтаа ялалт байгуулах эсэх нь сонирхолтой асуудал биш. Л.Эрхэмбаяр бол З.Энхболд даргын саналаар генсекийн үүрэг гүйцэтгэж байгаа. Л.Эрхэмбаяр намыг хагалж, бутаргаж сонгуульд ялагдуулахдаа гаршсан хүн. Н.Мөнхдаш ч адил. Орон нутгийн хэдэн ч сонгуульд ялагдав. УИХ-ын гишүүний хэдэн ч суудлыг алдав. Гэтэл энэ мэтийн намийн хариуцлага хүлээх ёстой нөхдүүд дээшээдэвшээд л байдаг. Хүмүүс З.Энхболд даргыгшударга, зарчимж гэж боддог. Энэ шударга байдлаа эхлээд ардчилсан намдаа үзүүлж, манлайлах хэрэгтэй. Тэрнээс биш намын баяр дээрээ Н.Мөнхдашийн хийсэнтэмдэгээр энгэрээ мялаалгаад баясаж зогсоно гэдэг манлайлал биш байх.