Оюутолгойд ажилчдынхаа 80 хувийг монгол ажилчид, тэр дундаа нутгийн иргэдээр бvрдvvлнэ хэмээн бэлэн амлаад байсан удирдлагуудын яриа амьдралд биеллээ олохгvй байна.

Гэхдээ Монгол ажилчдыг авч ажиллуулахгүй гээгүй ч тус компанид шаардлагатай барилгын ажлыг хийж гvйцэтгэхээр БНХАУ-ын томоохон компани шалгарч, 4000 хятад ажилтан орж ирэхээр болсон аж.

Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо нийт хүн амын гурван хувь, нэг улсын иргэдийн тоо нэг хувиас хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ гэж үздэг. Албаны хүмүүсийн өгч буй мэдээллээр Хятад иргэдийн ажиллах хувь давах төлөвтэй байгаа нь үндэсний аюулгүй байдалд өгч буй том дохио юм.

Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэгчээр Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Петрочайна компани л гэхэд монголын хөрсөн дээр ноёлж, Дорнодын тал нутгийг эзлэн дураараа тонгочиж байгаа нь үүний нэг илрэл биш гэж үү?