Төрсөн эцэг нь таван настай хүүгээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан. Уг мэдээллээс үүдэн бяцхан хүүг гэмтээсэн эцгийг олон нийт жигшин зэвүүцэхийн зэрэгцээ хүүгийн ар гэрт туслах сайн санаатнууд нэгдээд байсан.

Тэгвэл өчигдөр бяцхан хүүгийн ар гэрт туслах зорилготой сайн санаатнуудын төлөөлөл Хүний наймаа, хүчирхийллийн эсрэг тэмцэх зорилготой “Лантуун дохио” ТББ, “Хамтын халуун сэтгэл залуусын нэгдэл”, “Жигүүр гранд” групп, ЯТТ-ын их эмч П.Батсүх нар н.Идэрээ хүүгийн гэрт тусламжийн гараа сунгасан байна.

Ингээд таван настай бяцхан жаал ээж, ах дүүгийн хамт шинэхэн гэртэй болсон байна.