Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэнэ. Төслийн үзүүлэлтээс харахадирэх оны төсвийн төслийн орлого, зарлагын хэмжээ энэ оны төсвөөс өссөн байна. 2015 оны өрийн хэмжээ ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцэхээр баталсан бол ирэх онд ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй байхаар тооцоолсон байна.

Сангийн сайд Б.Болор өчигдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож ирэх оны төсвийг бодитойгоор батлах чиглэлийг барьж ажилласнаа тодотгосон юм. Түүний тайлбарласнаар сонгуулийн жилд дандаа хөөсөрсөн төсөв баталж ирсэн учир нэнэ хандлагыг өөрчилж, эдийн засгийн бодит нөхцөлд уялдуулан төслийг боловсруулжээ.

Сангийн яамнаас боловсруулсан 2016 оны "Төсвийн төсөл" -ийн дэлгэрэнгүй

1.2016 оны Төсвийн орлого 6 их наяд 981,4 тэрбум төгрөг, з арлага 7 их наяд 883.0 тэр бум төгрөг

2.Төсвийн хөрөнгө оруулалтад 400 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Хөгжлийн банкны санхүүжилтээр 450 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж тооцсон

3. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2016 онд тухайн жилийн ДНБ-ий 4.0 хувиас илүүгүй байна гэж тооцжээ.

4.Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар сангийн орлогыг 1,418.7 тэрбум төгрөгөөр баталсныг 1,222.4 тэрбум төгрөгөөр багасгажээ. Сангийн зарлагыг 1,484.8 тэрбум төгрөгөөр баталсныг 61.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,546.6 тэрбум төгрөгөөр төсвийн тодотголд тусгажээ.

5. Ө рийн хэмжээ ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй байхаар тооцжээ

6. Ирэх жил уул уурхайн салбараас 900 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож , нийт орлогын 90 хувийг зэс, алт, нүүрсний салбар дангаар төвлөрүүлэх юм байна.

7. Төсвийн жилд нэг тонн зэсийн үнэ 5268 ам.доллар байхаар тооцжээ.

8. Алтны хэмжээг Оюутолгой компанийн олборлох зэсийн баяжмалд агуулагдах 10.1 тонн алтыг экспортлохоор, мөн “Алт хөтөлбөр” –ийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкинд 13.5 тонн алт тушаахаар тооцжээ.

9.Экспортлох нийт нүүрсний хэмжээг 19.5 сая тонноор тооцсон. 9.5 сая тонн нь Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурстэй хамтран ашиглах Тавантолгой ордоос экспортлох угааж баяжуулсан нүүрс байна.

10. Ирэх онд өмч хувьчлалаас 171 тэрбумыг төвлөрүүлнэ. Төрийн банк ба хөрөнгийн биржийг хувьчлах замаар 80 тэрбумыг, төрийн өмчийг худалдаж 61 тэрбумыг төвлөрүүлнэ

11. Импортын орлогын албан татвараас 894 тэрбумыг төвлөрүүлнэ

12. Ирэх онд төрийн албан хаагчийн орон тоог 3054-өөр цөөрүүлж , урсгал зардлыг 50.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн төсөлд тусгажээ. Мөн төрийн өндөр албан тушаалтан, бүх шатны шүүгчид, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, дэд дарга нарын цалин хөлсийг 30 хувиар , төрийн захиргааны албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахаар тооцжээ. Харин үүнд эмч, багш, цагдаагийн алба, хил хамгаалах болон батлан хамгаалах салбарын төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг бууруулахгүй байх зарчмыг баримтлах юм байна.

13. 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн агентлагуудыг шинэчилсэн бүтцээр ажилуулж, тоог бууруулахаар тооцжээ. Засгийн газрын найман агентлаг, УИХ-ын харьяаны 1 байгуулагыг нэгтгэх, зарим агентлагийг татан буулгаж, чиг үүргийг нь холбогдох яамд, бусад агентлагт шилжүүлэх замаар агентлагийн тоог зургаагаар бууруулахаар тусгасан байна

14. Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэж - Ашигт малтмал, газрын тосны агентлаг

Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэж -Бүртгэл, статистикийн хороо

Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхийгазрыг нэгтгэж -Үндэсний орлогын газар болгоно

Худалдан авах ажиллагааны агентлаг, орон нутаг дахь нэгжийг татан буулгаж, чиг үүргийг нь холбогдох яам болон аймаг, нийслэлийн ЗДТГ-т шилжүүлэх

Төрийн өмчийн хороог татан буулгах

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрыг татан буулгаж, чиг үүргийг бусад төрийн байгуулагад шилжүүлэх /2016-08-01-ээс/

http://www.times.mn