С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нар гавьяат жүжигчин цол хүртлээ
4 цагийн өмнө

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй жүжигчид болон дуу оруулагч, операторуудад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Жүжигчин С.Ариунбямба Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнууллаа. Тэрбээр удам дамжсан энэ цагийн хамгийн үнэтэй, авьяаслаг эрэгтэй жүжигчин гэдгээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Тэр “Аравт”, “Үргээлэг”, “Луйвар”, “Содура”, “Ану хатан”, “2000”, “Ларьдма”, Тэгри чину ,“Зура-2 цурам ажиллагаа” “Бүсгүй” зэрэг олон кинонд тоглож өөрийн ур чадвараа үзэгч түмэндээ харуулаад авсан билээ.
Мөн энэ үеэр дуу оруулагч Ө.Наранбаатар гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалаа. Түүний хувьд 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл МҮОНТ-д дуу оруулагчаар 34 жил ажиллаж байгаа бөгөөд өдгөө монгол кино, хүүхэлдэйн кино зэрэг 30 орчим мянган кинонд дуу оруулжээ.
Түүнчлэн Монгол кино үйлдвэрийн жүжигчин, дуу оруулагч Очирбатын Оюун гавьяат жүжигчин цолоор тус тус шагнуулж үзэгч түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүртээд байна.







Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 4 цагийн өмнө
SADARTLA SHAALGX SERELN ODOOGCH ERCHUUDTEI TSAG TOMSGN XELEERE DOLOOJ80955877
Зочин · 4 цагийн өмнө
TSAGR SEXSDX XALYYXN UILCHLGG XANLTA SEKSYGR BOOBN XXN EDELUULI80955877