Малд яваад сураггүй болсон 16 настай охиныг гурван өдөр эрэн хайсны эцэст олжээ. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цацын-Энгэр” гэдэг газар 16 настай, эмэгтэй М гэх хүүхэд энэ сарын 7-ны өдөр 14:00 цагт малд яваад сураггүй болсон билээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл тус өдрийнхөө 19:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд түүнээс хойш эрлийн ажиллагаа гурван өдөр үргэлжилж, өчигдөр өдрийн 11:38 цагт охиныг эсэн мэнд олж Цагдаагийн байгуулагт хүлээлгэн өгсөн болохыг Сэлэнгэ аймгийн онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Охиныг эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 17 албан хаагч, ар гэрийн хоёр иргэн, нийт 30 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

http://www.24tsag.mn