“Аз Молл” хүүхдийн их дэлгүүрт “SP Show” брэндийн куртикийг 40 хувийн хямдралтайгаар худалдаалж байна
2015/10/24
“Аз молл” их дэлгүүр хүүхдийн хувцасны чанартай брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр, бүрэн коллекцоор оруулж ирэн худалдаалдаг учир аль хэдийнээ хэрэглэгчдийн талархалыг хүлээгээд байгаа билээ.
Тэгвэл тус дэлгүүрийн хамт олон намрын налгар өдрүүд дуусч, өвлийн улирал хаяанд ирсэн энэ үед цагаа олсон нэгэн хямдралыг зарласан байна. Тодруулбал энэ удаа “Sp show” брэндийн өвлийн куртикээ 40 хувь хямдруулжээ. 3-6 нас, 7-16 насны хүүхдэд таарах энэхүү брэнд нь “BIO POOH” хэмээх дэвшилтэт технологоор хийгдсэн бөгөөд хүүхдийн биед хөнгөн, маш дулаахан голгүй сөд гэдгээрээ онцлог юм байна. Эцэг эхчүүд та бүхэн хайртай, бяцхан үрээ өвөл дааруулахгүй байх хамгийн сайн чанарын куртик хайж байгаа бол “Аз молл” хүүхдийн их дэлгүүрийг зориороо.
Ийнхүү тэдний хамт олон улирлын эхэнд хямдрал зарлаж таньд боломж олгож байгаа юм шүү. Мөн дашрамд дуулгахад тус дэлгүүрээс “Компорт” брэндийн 2015-2016 оны шинэ загварын зүүдэлгүй, нэхий дотортой арьсан гутлуудыг 10 хувь хямдралтай үнээр худалдан аваад “Аз ланд” тоглоомын төвд үнэгүй тоглох эрхийн бичгийн эзэн болох боломжтой ажээ.
Зочин · 2015/10/25
Xymdarad xd bolsin bol utas n bna uu