"Сонгууль" хямралыг үл ажирч буй бололтой. Улс оронд нь хямрал нүүрлээд эдийн засаг эвхэрээд мөлхөж ч чадахгүй болсон энэ үед эрх мэдэлтнүүд ирэх сонгуульд суудалтай болохын төлөө амь тавин тэмцэж эхэллээ.

Улс төрийн намууд санал хураах хар машиныг сонгуулийн эхний шоу болгосон. Тэгвэл иргэдийн анхаарлыг хар машин руу чиглүүлчихээд өөрсдөө бэлэг сэлтээ тарааж явна. Будлиантай тоолдог хэмээн хар машиныг МАН-ын зүгээс шатаагаад хүртэл авсан. Харин эсрэг намаас нь иргэдэд "бэлэг" өгөх ажлаа эрчимжүүлэв.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Увс аймагт АН-ын дарга иргэдэд хайрцагтай зүйл тараажээ.

 

 

Үүнээс өмнө О.Магнай СХД-т нүүрс тарааж хэсэгтээ шуугиан тарьсан. Түүний энэ үйлдлийг Г.Баярсайхан Чингэлтэй ддүүрэгт мөн хэрэгжүүлээд авав. Тэрбээр энэ тойрггос хоёр ч удаа сонгогдсон. Сонгинохайрханаас сонгогдсон Л.Эрдэнэчимэг нэгж тарааж тойргийнхоноо уулзалтад ирүүлдэг болсон тухай мөн л олонд түгээсэн удаатай.

Д.Ганбат Баянхонгор аймгаас их хуралд гарсан эрхэм. Өнгөрөгч аравдугаар сард нутгийн иргэдэд бидон тараасан гэдэг. Өдгөө түүний талаар цахим ертөнцөд түүний хөрөгтэй бидоны зураг түгээд байгаа юм.

Угтаа Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн нэгдүгээр зүйлд “Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах”, хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Нэр дэвшигчид үнэмлэх олгохоос өмнө сурталчилгаа явуулах нь 6.6-наас эхлэхээр байна” гэж заасан байдаг.

Сонгуулийн тов зарлагдахаас 45 хоногийн өмнө сурталчилгаа явуулах өдийд хол байгааг хэн хүнгүй мэдэж буй. Гэтэл сонгуулийн хуулиа зөрчин байж ийм эрт эхлэх нь улс төрд орчихвол хэний юуны төлөө цаг наргүй зүтгэх нь тодорхой харагдаж байна.

Нийслэлчүүдийг утаагүй болгохын төлөө ажиллах нэг ч эрхэм алга байхад портер портероор замын хажууд зогсон иргэддээ нүүрс тараах балай эрхэмүүдийг бүү сонгоосой билээ.

Одоо нэгэнд тараагаад байгаа зүйлийг авахгүй байлтай нь биш өгвөл аваад л бай. Харин эцсийн сонголтоо өөрсдийнхөө төлөө олигтойхон юм хийчих нөхдүүдийг сонгох нь чухал гэдгийг үл умартаарай.

Сонгуульд шинээр нэр дэвшихээр гарч буй нэгэн эрхэм нүүрс тарааж, хугацаа нь дууссан боорцог тараасан гэнэ лээ. Ингэж ард иргэдээ дорд үзэж доромжилж басаад байгаа улс хол явахгүй гэдгээ эрт мэдээд мөнгөө салхинд хийсгэж байхаар орон гэргүй амьдрахын төлөө зүтгэж яваа иргэддээ гэр ч болтугай аваад нийгэмд сайн үйлсээрээ нэрд гарвал хол явна шүү.

Ийнхүү "хууль зөрчсөн" сонгуулийн бэлэг задарсаар цаашдаа ямар бэлгээр тулалдах бол...