УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэж үлдэх гамшигт өдөр боллоо. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт гэж ил уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан 8.4 тэрбум долларын зарцуулалтын гаргаж өгсөн. Үүнийг нь сангийн яам баримтжуулаад сангийн яам хүлээн аваад зөвшөөрчихсөн дээрээс нь 6 тэрбумыг долларыг авч байна. Гэтэл анхны техник эдийн засгийн үндэслэлд 5.1 тэрбумыг зарцуулна гэж байсан мөнгө одоогоор 12.4 тэрбум болчихлоо. Энэ нь бүгд Монголын талын өр болж байгаа хэмээн онцолсон юм.