"Голомт банк" санхүүгийн хүндрэлд орсон учир "хуримтлал, хуримтлал" хэмээн хашгирсаар байна
2016/01/04
Манай улсын 820 мянга гаруй өрхийн 760 мянга нь аль ч банкинд ямар ч хуримтлалгүй гэсэн судалгаа гарсан юм байна. Гэхдээ манай улсын хэмжээнд чамлахааргүй олон арилжааны банк байгаа ч тэднийг санхүүжүүлэгчид бөгөөд мөнгөө хадгалуулан, хуримтлуулж байдаг цөөн хэдэн өрх л бий.
Өөрөөр хэлбэл банкуудын хувь заяа хийгээд манай улсын эдийн засгийн байдал хэдхэн гэр бүлийн мэдэлд байгаа нь үнэн болж таарч байгаа юм.
Тэгэхээр ямар ч хуримтлалгүй, гэхдээ багахан ч гэлээ байнгын орлогтой ажил хөдөлмөр эрхэлж амьдарч буй дундаж давхаргын иргэд энэ нийгмийн олонхыг бүрдүүлж байгаа. Мөн тэд монголчуудын амжиргааны төвшнийг тодорхойлох гол хөшүүрэг гэсэн үг. Харин тэднийг буюу хуримтлалгүй, дундаж давхаргынхныг хуримтлалтай болгохын төлөө “Голом банк” сүүлийн үед нэлээд “чичирч” байгааг хэн хүнгүй анзаарсан байх.
Банкны зүгээс тайлбарлахдаа хичнээн бага цалин авч байсан ч эхлээд хуримтлуул, харин үлдсэн мөнгөө хэрэглээндээ зарцуул гэдэг уриалгыг гарган реклам түгээж болох бүхэл сувгаар цацаж байгаа.
Мөн тодруулбал “Голомт банк”-ныхан маргааш гэж хойш тавих хэрэггүй өнөөдөр л хуримтлал нээлгэх хэрэгтэй гэхийн зэрэгцээ залуу гэр бүлүүдийг сард 50 мянган төгрөг тогтмол хуримтлуулж байхыг уриалсаар байгаа билээ. Харин уг аргаа улам нарийсган сүүлийн саруудад гэхэд л тогтмол цалингаа тавьдаг, аж ахуй нэгж албан байгууллагуудаар явж, хуримтлалаа танилцуулан, газар дээр нь данс нээж, цалингийнх нь 100 мянган төгрөгийг сар бүр тогтмол татаж, хуримтлал үүсгүүлж байгаа юм байна.
Ямартай ч мөнгөний хомсдолд ороод байгаа “Голом банк”-ныхан ийнхүү дундаж давхаргынхныг онилон эрчимтэй ажиллаж байна. Мөн иргэд хуримтлалтай болж тулгамдсан асуудал гарсан үедээ хэрэглэх, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг толгой өвдөлгүй гаргаад байх боломжтой болох зэрэг тоочоод барамгүй давуу тал хуримтлалд их бий.
Гэхдээ тухайн банк нь хэр найдвартай вэ. Дампуурахгүй гэх шалтгаан байгаа юу гэдгийг сайтар бодож үзээд, шалгаад итгэж мөнгөө хадгалуулах нь аюулгүй юм. Гэвч өнгөрсөн жилүүдэд өрнөсөн “Голомт”-ын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн дундах ширүүн маргалдаан, хэрүүл хийж, хөрөнгөө хуваагаад салсан байдал нь уг банкны хадгаламж эзэмшигчдийг үргээжээ. Тиймдээ ч “баян” үйлчлүүлэгчидээ алдаж, дампуурах тухай яригдаж ч мэдэхээр байгаа уг банкны эцсийн арга ийнхүү дундаж давхаргынхан болж хувирчихаад байгаа юм байна.
Тэгэхээр учир мэдэх хүмүүс хэлэхдээ “Голом банк санхүүгийн нэлээд асуудалд орсон байгаа. Өнгөрсөн жилийн хэрүүлээс болж үйлчлүүлэгчдээ ч алдсан. Иргэд Голомтод хадгаламж нээх гэж байгаа бол сайн бодож үзэх хэрэгтэй байх. Монголын арилжааны банкуудаас өнөөдрийн байдлаар хамгийн эрсдэлтэй байгаа нь яах аргагүй Голомт. Тиймдээ ч үйлчлүүлэгчдийнхээ тоог татаж, хуримтлал үүсгэхийн тулд рекламын аргыг хүчтэй хэрэглэж байгаа” гэсэн юм. Тэгэхээр Голомт-д хуримтлал үүсгэх гэж буй иргэд мөн л болгоомжтой хандаж, аль болох эрсдэлгүй банкинд мөнгөө хадгалах хэрэгтэй байгаа юм.
Үргэлжлэл бий...
Н.Ганаа
халх монгол · 2016/11/30
энэ ямар санаатай ийм юм бичнэ вэ.хэн хожиж хэн хохирох юм.зарим нь захиалгаар бичих юм. цаагуураа хужаа банк оруулж ирэх санаатай гэж бодож б.а
Bayadaa · 2016/01/05
Shine jilee ajilchidaasaa mungu abch hiisen HYNDIIN hynd bgaa
ард түмний ... · 2016/01/05
ХААН банкны НАМЯНЖУ салбарын ахлах дилер нэг хүүхэн маш их уцаартай иргэдэд тэгж үйлчилж болохгүй шүү,албаны нэр хүндэд муу.
Зочин · 2016/01/05
байсан ш дээ.
Зочин · 2016/01/05
худал,үнэн нь мэдэгдэхгүй юм бичээд эргэлзэлд оруулаад бх юм.уг нь 3-4 жилийн өмнөөс энэ хуоимтлалын ажил явагдаж
Зочин · 2016/01/05
ЗОВЛОН ИРВЭЛ ЛАМ ТАРГАЛАНА, ЗУД ИРВЭЛ НОХОЙ ЗООЛНО, ХЯМРАЛ ИРВЭЛ БАНК ТОМРОНО ГЭДЭГ ШИГ НЭГ БАНК ДАМПУУРСАНЧ ЯАДГИЙН ТЭНД ЖИРИЙН ИРГЭД НЭГ ИХ ХОХИРООД БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ ИРГЭД ХАДГАЛАМЖ НЭЭХ НЬ БАЙТУГАА ХОНОГИЙН ХООЛОО ЯААЯА ГЭЖ БАЙХАД, ДАМПУУРАГ ДАМПУУРАГ
Зочин · 2016/01/05
Ganaa.mn сайт дээр Голомтын талаар яагаад ингэж бичигдэх болсон тухай мэдээлэл байгаа юм.
Зочин · 2016/01/05
Бизнесийн нэр хүндийг ингэж болохгүй ноцтой асуудал
Зочин · 2016/01/04
ШАНТААЖ
Зочин · 2016/01/04
Хэн маркетинг сайн хийсэн монго цуглуулна энэ бичсэн хун гутгэх хуультай г мэддэггуй юм уу бугд монго татах гэж реклам явуулдаг чадаагуй болхоор атхаархаж бна ийм солиотой сэдвийг доргио мн сутгах хэрэгтэй зах зээл туруулж сэтгэж бодсон хождог
зочин · 2016/01/04
үнэн байхаа Голомт банк үйлчилгээ сайн биш хэдэр ядар гэсэн охидуууд шилжүүлэг бүрт 3000 төгрөг авна.
МГЛ · 2016/01/04
Банкны үйлчилгээ бол өөрөө цэвэр хэрэглэгчидийн итгэлцэл дээр суурьлаж ажилладаг. Иймэрхүү ямарч нотлох баримт судалгаагүй барин тавин мэдээллийг нийтлэх нь эргээд нийт эдийн засагтаа маш муу хор нөлөөтэй шүү дээ.
Зочин · 2016/01/04
хуримтлалтай болбол тэр хүнд л хэрэгтэй шүү дээ, сайн сайхан юм хийж байгаа нэгнийгээ битгий ингэж бай, тэгээд ч 20 сая төгрөгийн бүх хадгаламж, аль ч банкин дээр байсан хамаагүй бүгд улсаас даатгалтай байдаг шүү дээ. бусдад дэм болохгүй бол гай бүү бол гэдэг байхаа , сэтгүүлч ээ
зочин · 2016/01/04
Хуримтлал үүсгэх мөнгө байхгүй болохоороо ийм дэмий юм бичмээр санагдаа юу бүх зүйлийг битгий харлуулж бай
Зочин · 2016/01/04
Голомт банкийг муулахаар гэрээ хийх юм байна л даа. Инээдтэй, эмгэнэлтэй сайт вэ. Хэнд ашигтай юм. Монгол улсын маань нэг ч гэсэн бизнес сайн явж байг л дээ.
Зочин · 2016/01/04
Uchraa medej um bichej bgaach hogiin muu hulsnii setguulch.
Зочин · 2016/01/04
Hurimtlal heregtei
Зочин · 2016/01/04
Shaal teneg yum bichihii.
Зочин · 2016/01/04
үнэн үнэн. Мань нөхөдүүд хууль бус зүйл хийж томцуул нь хоорондоо асуудалтай ер нь л хэцүүхэн байгаадаа.
Зочин · 2016/01/04
Шал худлаа юм бичихээ боль ХААН банк ч бас хуримтлалын аян явуулж б.гаа шүү дээ
Ганаа · 2016/01/04
Гүйх нохойд гүйхгүй нохойд саад гэгчээр Доргиогийн хэдэн салиа нь арилаагүй пацаан нар өөрсдөө мөнгөгүй болсийн байхдаа