УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд МҮАН-ын дарга, Монгол Улсын Сайд М.Энхсайханд тун сүжиггүй болсноо ил тодоор өгүүлэх болсон билээ.

 

Оны өмнө түүнийг Монгол Улсын Сайдаар цаашид ажиллуулах шаардлаггүй, бүр болохгүй бол төсвийг нь цомхотгох замаар ч болтугай түүнийг огцруулна хэмээж байсан ч энэ нь хэрэгжээгүй.

 

Гэсэн ч М.Энхсайханыг огцруулах УИХ-ын даргын санаа хэвээр байгаа бололтой. Өнөөдөр "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагынхаа үеэр тэрээр : "Өмнө нь төмөр замаа бариад явчих боломж байсан. Тавантолгой үнэ цэнтэй болох боломж байсан шүү дээ. Үүн дээр хугацаа алдсан тал бий?

 

-200-хан сая ам.доллар өгөөд зогсчихсон юм. Үлдсэн 200 саяыг нь зах зээлээс олж ав гээд өгөөгүй. М.Энхсайхан гэж сайд гарч ирээд төмөр замын ажлыг таг гацаасан. "Таван толгойг авах гэж байгаа компани төмөр замыг барина.

 

Та нар барихаа боль" гээд зогсоосон. Хэрэв М.Энхсайхан тэгж хэлж зогсоогоогүй байсан бол төмөр зам дуусчих байлаа. Одоо Монголын төмөр зам гэдэг компани төмөр замаа Тавантолгойгоос үл хамааран бариулахаар ажиллаж байна. Засгийн газраас нь янз бүрийн даалгавар өгөөд зогсоочихгүй бол ажил нь хавар эхэлнэ.

 

-Нэг сайдаас болоод төмөр зам зогссон нь үнэн юм бол хариуцлагыг тухайн сайд нь үүрэх үү. Яг яах ёстой юм?

 

-Би “Тавантолгойг будлиулсан хүмүүсээсээ сал. Төмөр зам зогсоолоо. Уурхай зогсоолоо. Одоо болоо юм биш үү” гэж Ерөнхий сайдад хэлээд байгаа.

 

-Гэхдээ л одоо ч гэсэн ажлаа хийгээд явж л байна. М.Энхсайхан сайдын хувьд МАН-ыг засгаас гаргачихвал ажлаа өгнө гэж байсан?

 

-Өгөх л хэрэгтэй. МАН-ыг засгаас гаргавал ажлаа өгнө гэж мэдэгдэл хийгээд байсан. Өгнө гэж хэлсэн л бол өгөх хэрэгтэй. Юундаа хоргодоод байгаа юм." хэмээн өгүүлжээ. Улс төрийн хүрээнд АН-ын даргын "зуултанд" нэг орсон улс төрч карьерын хувьд өөдөлдөггүй гэх яриа байдаг. Монгол Улсын Сайд, МҮАН-ын дарга М.Энхсайханд ийм явдал тохиол тохиох эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.

 

П.Мандах

http://www.sonin.mn