НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ,АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС

12.1. Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийнхувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт,шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албантушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийгхориглоно.

14.1. Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнөтөлөөлөхийг хориглоно.

14.2. Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно.

 

Ц.Нанзаддорж: Тэгэхээр Голомт банкин дээр яг одоо Зоригт сайдыг сайд болсноос хойш тийм мэдэгдэхүйц мөнгөн хөрөнгө өсөөд бусад банкнаас татаад байна уу?

А.Дагвадорж: Ер нь бол одоогийн нөхцөл байдлаар сүүлийн сарын хугацаанд Голомт банк руу мөнгөн дүнгээр 5.0 сая ам.доллар, 3.0 тэрбум төгрөг татагдаад байгаа. Есдүгээр сарын 22-нд гэхэд 5.0 сая ам.долларыг шилжүүлгээр Голомт банкинд хийсэн.

Ц.Нанзаддорж: Сайд болохоос нь өмнө байсан үлдэгдэл хэд вэ?

А.Дагвадорж: Ер нь бол арилжааны банкуудын харьцааг тэнцвэртэй барьж байсан. Тэр манай дээр гарч байгаа сар болгоны арилжааны банкуудын дансуудын үлдэгдлээр тооцоод гараад ирнэ. 1.0 тэрбум гаруй төгрөг.

Ц.Нанзаддорж: Сайд болонгуутаа депозит 12 дахин өснө гэдэг чинь арай дэндэж байгаа биз дээ.

Г.Нямдаваа: Маргааш ийшээ татлаа, орууллаа гэхэд л нөгөөх чинь аюул болно. Тэр бол ойлгомжтой. Чиглэл авчихсан, та бүхэнтэй ярь аа гээд л суухаас.

Ц.Нанзаддорж: Тэг. Тэгээд түрүүний миний ярьсан “Эрэл”-ийн Эрдэнэбатын үлгэрийг яриад өг. Харин ч гэж үзэлцсээр байж танай банкинд 1.0 сая ам.доллар үлдээлээ гэж хэлэхгүй юу. Болохгүй бол бүгдийг нь тат гэж хэлсэн гэсэн ч яадаг юм. Ер нь бол ийм төр засаг байж болох уу даа та минь. Ингэж болохгүй шүү дээ.

/Эх сурвалж: ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, санхүү эдийнзасгийн газрын дарга А.Дагвадорж нартай 2015 оны аравдугаар сарын 14-ндхийсэн уулзалтаас.../

 

 

...Н.Одмөнх: Намайг дуудаад “Би одоо явах гэж байна. Манай хүүтэй уулз” л гэсэн. Яг нүүр рүү хараад өөрөө бол ярихгүй байгаа юм. Тэгэнгүүт тань руу ярьсан.

Г.Жаргалсайхан: Ерөөсөө л Төрийн банкны бүх мөнгийг татан шууд тийшээ хий л гэсэн үү?

Н.Одмөнх: Угаасаа болохгүй л дээ. Би хэлээд байсан юм. Үгүй ээ энэ чинь болох юм уу. Энэ чинь ийм ийм учиртай. Тэгээд намайг шууд хажууд хүүхэдтэйгээ уулзуулсан байхгүй юу.

Г.Жаргалсайхан: Хүүхэдтэйгээ юу. Цуг уу?

Н.Одмөнх: Тийм. Тэмүүн гээд нөгөө банди нь.

Г.Жаргалсайхан: Тэмүүн гэнэ э?

Н.Одмөнх: ТУЗ-ийн дарга юм билээ.

Г.Жаргалсайхан: Голомт банкны юу?

Н.Одмөнх: Тийм. Голомт банкны

Г.Жаргалсайхан: За за.

/Эх сурвалж: zms.mn сайт. МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан, тускомпанийн ерөнхий нягтлан бодогч Н.Одмөнхийн ярианы хэсгээс.../

 

Голомт банкны ТУЗ-ийн зургаан гишүүнтэй. Тэдний нэг нь З.Тэмүүн. Тэрээр 2006 онд АНУ-ын Виржиниагийн Стрэйр их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2012 онд Вашингтоны Жорж Мэсоны их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Бодь группын охин компаниудад ажиллаж байсан туршлагатай. 2012 оны арванхоёрдугаар сард Голомт банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

/Эх сурвалж: http://www.golomtbank.com/mn/474/

 

Ц.Нанзаддорж: Сүүлийн үед танай компаниас дансны үлдэгдлийн хөдөлгөөн гарч байгаа гэсэн мэдээлэл ТӨХ-нд ирсэн. Үүнд тайлбар сонсъё гэсэн юм?

Г.Жаргалсайхан: Манай ерөнхий нягтланд яамнаас чиглэл өгсөн байсан. Голомт банк руу мөнгө хий гэж чиглэл өгсний дагуу өчигдөр байна уу?

Н.Одмөнх: Тийм.

Г.Жаргалсайхан: Тэр өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар банкинд байршиж байсан 2.0 тэрбум төгрөгийг Голомт банк руу хийсэн. Төрийн банкнаас бас ав, хий гэсэн боловч бид нар тэгэх боломжгүй гэдгийг хэлсэн.

/Эх сурвалж: ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж, МИАТ ХК-ийн удирдлагуудтай 2015 оныаравдугаар сарын 13-нд хийсэн уулзалтын тэмдэглэлээс.../