Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох хуулийг өргөн барина
2016/01/08
2013 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хууль хүчингүй болсноор өнөөдөр орон сууцны зээлээс гадна барьцаалбар шаардагдах бүх төрлийн зээл олголт зогсоод байгаа.
Ингэснээр зах зээл дээр 19 мянган орон сууц эзнээ хүлээсэн байдалтай байна. Ийнхүү орон сууцны борлуулалт тодорхой хугацаанд зогссон нь урьдчилгааг 10 хувь болгоно гэж Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар хариуцлаггүй мэдэгдэл хийсэнтэй зарим талаар холбоотой гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа.
Харин УИХ-ын дарга З.Энхболд Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хуулийг яаралтай дахин батлаж өгнө гэж амласан. Мөн инфляци 14 хувь байхад орон сууцны зээлийн хүүг найман хувиар тогтоосон энэ бол санамсаргүй хувь биш одоо инфляци 3 хувь болсон тул орон сууцны зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн гэж албаны хүмүүс мэдэгдсэн.
Мөн энэ долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын дарга З.Энхболдын албаны өрөөнд болсон мэдээллийн үеэр орон сууцны зээлийн хүүг таван хувь болгон бууруулна гэж мэдэгдсэн. Мөн энэ долоо хоногт хуулийн төслийг өргөн барих ёстой гэж мэдэгдсэн. Тэгэхээр өнөөдөр энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр. Иймд Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл олгох тухай, орон сууцны зээлийн хүүг таван хувь болгон бууруулах зэрэг хуулийн төслийг өргөн баригдана.
зочин · 2016/01/10
хэнийг хуурч бна гэж бодоод байгаа юм чи хулгайч гөлөг 8 хуви байхгуй боллоо 5 болчихов хуухдийн мөнгө 17 д багтсанд хи өгнө гээл суржигнэж байснаа одоо бух хуухдэд огнө хуули өргөн барина гээд л битгий шоудаад байгаарай чи муу зугээр л зайлаад өг п мини
Зочин · 2016/01/10
Энэ одоо тэгээд барилга унэ хоорогдуулэхгуй баталгаа бий юу долоо хэмжиж нэг удаа зов л юм гаргаж ирээрэй одоо бугд зугээр буувал яасан юм хааны алба халаатай бдаг 25жил улс орноор тоглосон одоо болоо байлгуй хангалтай идэж ууж баяжлаа шуу гончигдорж баярцогт сайханбилэг их хурлын дарга та ганзуяг баярсайхан .Г батуул алтанхуяг батхуу зоригт тэмуужин мон ман намын хогшин гишшууд тэр дотроос нямдорж гишуун л арай шударга гэж бодож бна залуучуудад одоо боломж олгох хэрэгтэй унэг бухын доодохыг харж турх гэж бна ард тумэн чинь аливаад хэмжээ хязгаар бдаг болно stop
Зочин · 2016/01/08
зүгээр явж байсан банкны зээлийг гацаачихаад, сонгуулийн шоу битгий хийгээд бай. хурдан төслөө ард түмэнд ашигтайгаар батлаач
Зочин · 2016/01/08