14464305665636c766e60bd

Ажаад байхад сүүлийн үед манай төрийн томчууд олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулахдаа нэлээд мэргэшиж байна. Баяр болж ард түмний анхаарал сулрангуут өөрсдийн эрх ашгийг хамгаалсан өгөр хуулиудаа бөөндөн баталдаг зан нь улстөрчдийг ийм болгосон бололтой.

Нийгэмд хүчээ аваад буй хэргүүдээс нэгийг нь сенсаацалж нөгөөг нь мартагнуулж олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулдаг аргын дагуу Ирвэс хамгаалах сангийн ажилтан залуугийн хэргээр төмөр замын хэргийг замхруулах байдал ажиглагдав. 94 тэрбумын асуудалтай, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх төмөр замын хэрэгт нотлох баримт олсон бололтой томчуудыг шалгаад эхэлсэн.

Томчууд оролцсон болоод эрх мэдэл нь хүрэхээ байсан Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Б.Батзаяа нарын төмөр замын хэргийг Авлигатай тэмцэх газар уруу шилжүүлсэн. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарын “жараахайнууд”-ын энэ хэрэгт анхнаасаа томчууд оролцсон нь тодорхой байсан бөгөөд “жараахайнууд”-ыг байцааж дууссаны эцэст “акулууд”-ыг дуудан шалгаж эхэлсэн.

Гэсэн ч дархлагдсан “акулууд”-ын хэргийг дараад өнгөрдгийн адилаар энэ хэргээс томчууд мултарч, тэдний золиосонд багачууд хэдэн жил торны цаана суусан болоод гарах бололтой. Тиймдээ ч, зарим нэг “жараахайнууд” хилийн чанад уруу зугтаж, Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Мөн тэдний нэг нь миний аюулгүй байдлыг хамгаална гэвэл би очиж мэдүүлэг өгье гэжээ. Олон тэрбумын энэ хэрэгт холбоотой нөхдүүдээс гаднын орон уруу зугтагсад байхад хэдэн төгрөг аваад яавал ч яаг хэмээн “том ар”-даа найдан бага жил сууна ухааны юм бодогсод ч байна.

Ямартай ч, улсад онц их хэмжээний хохирол учруулж, төсвөөс олон арван тэрбумаар нь шамшигдуулсан төмөр замын хэрэгт албаныхан УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын томчуудыг шалгаад эхэлсэн юм. Хамгийн гол нь ард түмний тархийг угааж, худал мэдээлэл хийж, улстөрийн ямар ч соёлгүй энэ үйлдэлдээ огтхон ч харамсдаггүй хүмүүст үнэхээр чанга хатуу хариуцлага тооцдог болж байж л энэ их авлига, асар олон тэрбумын хулгай буурах юм.

Төгс

Ugluu-logo2015-8