Хүүхэд бүр 20.000 төгрөгөө авах боломжтой боллоо
2016/01/09
Төсвийн хэмнэлт нэрийдлээр хүүхдийн мөнгийг ялгавартай олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэтэл уг шийдвэр нь ард иргэдийн дургүйцлийг хүргэж, ихээхэн шүүмжлэлд өртсөн юм.
Эцэст нь Засгийн газраас уг шийдвэрээ эргүүлэн татахаар болж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нартай уулзаж хүүхдийн мөнгийг ялгаварлалгүйгээр бүх хүүхдэд өгөх асуудлаар нэгдсэн саналд хүрч чадсан юм.
Энэ дагуу Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын Иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Тэгэхээр бүх хүүхдэд хүүхдийн 20.000 төгрөгийг олгуулах хуулийн төслийг удахгүй Засгийн газраас УИХ-д өргөн барих нь. Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж, Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоолыг гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлээд байсныг өөрчилж, өмнөх жишгээр олгох тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулснаа өргөн барих гэж буй нь энэ аж.
Хүүхдийн мөнгийг 2016 оны 1 дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, 426.3 мянган хүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болсон. Эдгээр хүүхэдтэй өрхийн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89,512 орчим өрхийн 108 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байгаа юм. Энэ ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад Халамжийн сангийн хэмнэгдэж байгаа хөрөнгөөс 933.9 сая төгрөг зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн боловч эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх үүднээс бүх бүлгийн өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байна.
Дашрамд дурдахад, Хүүхдийн мөнгөө авах хүсэлгүй иргэд авахгүй байж болох гэнэ. Ямартай ч олон сар иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан хүүхдийн мөнгийг эргүүлэн бүх хүүхдэд олгох нь.
Т.Энхэлээ
http://www.24tsag.mn
zochin · 2016/01/11
Dandaa yaduu gej tetgedeg demii shdee. Zalhuu hun l yaduu bdag ihenhidee. Zutgeed amidralaa avaad yavj bgaa ni buruu bolj bna uu.
Зочин · 2016/01/09
heregtei yaduu ailiin huuhedeuuded bur nemeed ogoh harin bolomjtoi ailuud n ter mongo hereggui tul ted nbarag abahgui ogoh shaardlag baihgui, uuniig l UHAALAG TORIIN BODLOGO gedeg baih busad buh orond shaardlagatai ailuudad n ogdog bolomtoi ailuudad n ogdoggui (tiim heregzee shaardlaga baihgui tul) Ene 20.000 togrogoor bas songuuliin surtzilgaa hiij baigaa um shig? Er yaduu ailuudaa tusalsan shig hodolmoriin holsnii dood hemjeend hurgen mongo ogz amidraliig batalgaajuulah oestoi busad buh ardzilsan orond iim baidag. onder unetei hubiin suguulid yabj baigaa huuheded mongo ogoh bish yaduu ailiin huuheded nemeed ogoh oestoi
Зочин · 2016/01/09
halamj deer dahin burtgel hiilgeh shaardlaggui yu te
иргэн · 2016/01/09
Хасагдсан айл өрх хороон дээрээ өргөдөл өгөөд төвшингөө тодорхойлуулах шаардлагагүй гэсэн үгүү?