УИХ-ын ээлжилт сонгууль хаяанд ирсэнтэй холбоотойгоор улс төрчид элдэв эд бараа, сав суулга тараах компанит ажлыг эрчимтэй эхлүүлсээр байгаа билээ.

Тодруулбал Баянхонгорын Д.Ганбат гишүүн 40-ийн бетон, Г.Баярсайхан гишүүн Чингэлтэйчүүддээ нүүрс тарааж, Б.Наранхүү гишүүн будаа, бэлэг сэлт, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангай өөрийн зураг хөрөгтэй аяга тарааж, хамгийн сүүлд Ховдын Бямбацогт гишүүн мөнгөлөг аяга тараан дуулиан тарьсан билээ.

Тэгвэл саяхан Г.Уянга гишүүн хүүхэд залууст Exclusive компанийн малгай тараасан нь тойргийнх нь сонгогчдод таалагдаагүй гэнэ. Угаас хүнд доошоо харсан сав тэр тусмаа малгай бэлэглэхийг монгол ёсонд цээрлэдэг билээ. Учир нь үүнийг эд юмс тогтохгүй гарлага гарахын цондон хэмээн үздэг уламжлалтай. Тиймдээ ч хүнд дээшээ харсан сав, энтэй материал, захтай хувцас чихэр боов зэргийг бэлэг болгон нэгэндээ барьсаар ирсэн байдаг билээ. Тиймээс Г.Уянга гишүүн малгай тараасан нь Чингэлтэйн иргэдэд таалагдаагүй юм байна.

Н.Ганаа