​Сайн байцгаана уу? Та бүхэнтэй сэтгэл доторхоо хувцаалцахгүй бол багтарч үхчих гээд хэцүү байнаа. Зовлонг минь хуваалцана гэж найдаж байна. Би одоо 24тэй охин маань удахгүй 3 ой хүрнэ.

Өнөөдрийг хүртэл өөрийгөө нөхөртэй азтай эмэгтэй гэж боддог байлаа. Харин өнөөдөр миний амьдрал тэр чигтээ юу ч биш болцон юм шиг санагдаад суужийна. Нөхөртэйгөө 4 жил хагасын өмнө танилцаж байлаа. Үнэхээр сайхан байж дээ бодох санах юмгүй. Шинэхэн хайрандаа умбаад. Миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан өдрүүдийн нэгээхэн хэсгүүд. Үнэхээр л хайраараа л суусан гэж боддог. Бид 2т мөнгө бол юу ч биш байсан. Хамт л байвал болдог байсан. Би ажилчин тэр маань оюутан. Танилцаад жилийн дараа хүүхэдтэй болчивоо. Үнэндээ би түүнээсээ урьд нь нэг залуутай 3 жил үерхээд хүүхэдтэй болчихоор нь 2уулаа суух бодолгүй байсан учрас аргагүйн эрхэнд авахуулчихсан юм. Үнэндээ миний ар гэрийн амьдрал муу арай гэж л өөрийгөө авч явдаг байсан. Тэгээд нөхөртэйгөө танилцаад хүүхэдтэй болтол 3, 4 сар хамгаалалт хэрэглээгүй мөртлөө жирэмсэн болохгүй байхаар нь үхтэлээ айж байж билээ тэгсэн эцэг эхчүүдээ хооронд нь танилцуулаад удаагүй байтал жирэмсэн болчихсон. Би ч бөөн баяр хүүхэдтэй болсондоо л маш их баярлаж байсан. Өөрийгөө ингээл насан туршдаа хүүхэдтэй болохгүй нь гэж бодож байсан. Нөхөр маань жоохон дурамжхан ч бас баярлаж байсаан. Ингээл би гэдэг хүн ажлаасаа гараад гэртээ байж байтал хадмууд одоо энд бай гээд нөхрийнхөө өрөөнд байдаг боллоо. Манай гэрийнхэн бэр гуйхгүймуу гэхээр гуйж яадын зарлагын нэмэр гээд гуйгаачгүй. Ингээл би ажилгүй нөхөр зуны амралт гээд хийх юмгүй 2уулаа мөнгөгүйн эрхэнд хадам ээжийн ажилд тусалж нэг балиар ажил хийвээ. 10 хоногын дараа хүүхэд маань гэдсэндээ хатуураад би бүр хөдөлж ч чадахгүй 3 хонолоо баахан эм тариа гээд нэг хэсэг гайгүй болов. Одоо бодохоор миний амьдралдаа хийсэн хамгийн харамсалтай зүйл нь. Ингээд хүүхэд маань төрөх болтол нөхөр маань ямар их баярлаж байваа. Хурдхан хүүхдээ харах юмсан гээл. Тэгтэл хүүхэд маань төрөлхийн гажигтай төрсөн. Хөл гар нь яг л мэлхий шиг хэлбэртэй. Ямар ч булчин байхгүй. Миний охин азаар л амьд үлдсэн юмдаа. Төрөх гэж л төрсөн хүүхэд юмдаа. Төрөх хүртэлээ хөдөө байж байгаад ирчээд аминдаа гажиг тодоройлуулах гээд эхо-д харуулахад зүгээр байна гэж байсан дараа нь тэр эмч нь мэдсээр байж яагаад хэлээгүйм бэ хариуцлага тооцно гэсэн чинь би хариуцлагаа хүлээнэ гээд өөр юм хэлээгүй тэр эмчийн ч зөв байсан. Ингээл миний хар дарсан амьдрал эхэлсэн дээ. Хадмууд намайг жирэмсэн байхдаа их эм уудаг байсан нтр гээл би хүний урманд толгойны ч эм ууж байгаагүй өрхийн эмнэлэгээс бичиж өгсөн эмий нь л арай гэж авч уудаг байсан юм. Тэгээд хүүхдээ аваад эгчийндээ жил боловоо. Нөхөр хөөрхий ажил хийдэг боллоо. Хар хүйтэнд контэйнэр дотор шил авдаг ажил хийж байсан. Олсон хэдэн төгрөгөөрөө хүүхэддээ памперс намайгаа бас мартахгүй эрхлүүлчинэ. Айлын эрх хүүг ингэж явуулж байгаадаа үнэхээр гутарч байсаан. Яалтчгүй сургуулиа төгсөж чадаагүй боловсролгүй хүн чинь тэгээд олдсон ажлаа л хийхээс яахав. Тэр минь үнэхээр бид 2н төлөө 2 жил халуунд халж хүйтэнд хөрж ажилласан. Тэгсэн хадмууд хашаанда байшин барьж өгөөд ирж амьдар энэ байшин та 3нх гээд. Их л баярлаж байсныг яана. Даанч муу санасангүй. Хадам эгч хамт байхаар боллоо. Ерөнхийдөө нэг хашаанд 2 байшинд бужигнасан олон хүн. Үнэхээр л тэрэндээ хайртайдаа ирээдүйгээ сайхнаар төсөөлсөндөө л тэсэж амьдарч ирсэн байна. Хадам эгч юм л бол дээрэлхэнэ зарна. Өөрөө нэг хатан хаан шиг л. Би харин ганц удаа өөдөөс нь юм хэлээгүй дээ. Хадам аав ээж маань сүүлрүүгээ намайг ойлгоод надад сайн ханддаг болсоон. Би ч юу гэж зүгээр суух уу. Хүүхэд гарсан эхний 2 жил байнгын эмнэлгээр эргэлдээстэй. Хөөрхий нялх үрээ мөн ч их зовоосон доо, жижкээн хөлөнд нь гипс тавиад үнэхээр аймшигтай. Эгч нар минь ээлжлээл бид 2г эмнэлэг гэр 2н хооронд зөөнө. Би хорвоо дээр эгч наргүй байсан бол өдийд яаж амьдрах байсан болоо. Одоо болтол өөрсдийнхөө цаг заваас хугаслаад эмнэлэг рүү зөөнө. Заримдаа ч тэгээд хүүхдээ тэргэн дээр тавиад явж өгнө шүү дэ. Аз болж техник технологи хөгжсөн үед төрсөн нь сайхан юмдаа. Алтан гартай эмч нарын ачаар миний охин хүн харахад айхааргүй хөл гартай болсоон. Арай ч явж чадахгүй л байна. Ёстой ийм үед л хүний чанар танигддаг байхаа. Нөхөр маань анх хүүхдээ харж ч чадахгүй байсан гээд боддоо. Яваа яваандаа охиндоо дасаад орой ажлааса ирэхдээ аймар их саналаа гээл орж ирдэг болсон доо. За тэгээд бас гэр бүлийн амьдралд заавал араар тавилт байх ёстой юм шиг нөхөр маань охин ой гарантай байхад багын найзтайгаа гэрийн хажууханд байх буудалд ороод заваарсан байсан. Би найзийнх нь нүүрийг нь маажиж хаяад нөхрөө баахан алгадаал хэд хоног бөөн зовлон дунд тарчилаад нэг гайгүй болсон доо. Юу гэж салж тэр хүүхнийг баярлуулахав дээ. Би ч үнэндээ хойд эцгийн хатуу гараар өссөн болохоор муу санаатай ч гэхүү ер нь ааштай талын хүн болж өссөндөө. Анх нөхрөө найзуудтайгаа шоудах үед нь саллаа гээл бөөн хэрүүл болдог байж билээ. Энэ бүхнийг харин нөхөр маань сүүлрүүгээ надаас сална гэж айлгаж өөрчилж билээ. Хүн нээрээ өөрчлөгддөг л юм байна. Сүүлд хадам эгчтэй анх удаа муудалцсан чинь зайл майл чи манайд байж өөдөөс хэрэлдлээ нтр гээд би ч уурандаа дургүй хүрээд хүүхдээ аваад гараад ирсэн. Тэгсэн хүүхдээ аваад хөдөө эмчилгээнд яваад ирэх хооронд нөхөр маань эхэндээ намайг гэрийнхнээсээ өмөөрдөг байсан чинь сүүл рүүгээ намайг буруутгаад чи тэвчээргүй чамаас сална хүүхдээ авна гээд бүр гайхсан шүү. Хадам аав ээж 2 хүртэл охиныхоо талд ороод намайг гэрийнхэнд маань муулсан байгаан. Юу ч хийдгүй идээл хэвтжийдэг нтр гээд. Би тэднийд зарц шиг л байдаг байсан. Бүх юмыг нь хийнэ. Өвөл хүүхдээ хараад хажуугаар 2 байшин галлана хоол хийнэ. Хадмууд ажилдаа явчдаг байсан. Хүүхдээ тэврээл 2 байшингийн дунд л өнждөг байж билээ. Нэг хэсэг ажил хийгээд хар хүйтэнд хүүхдээ ээжрүүгээ зөөгөөд амьдрах гээд ядаж байхад эртхэн ирээд галаа түлээч гэх шиг. Үнэхээр сэтгэлгүй хүмүүс. тэгээл би хааяа гутраад нууцаар уйлаад суужаахад нөхөр маань мэдчээд бөөн уур болоод гэрийнхэнтэйгээ муудалцдаг байж билээ. Тэгээл би хов зөөсөн болж буруудна. Ингээл ам нээснийх гээд хэлмээр байсан хамаг юмаа хэлээд хүүхдээ аваад гэрээсээ хамаг новшоо аваад нийтийн байрны жижиг өрөөнд амьдарч байна да. нөхөр бид 2 дээр нэг хоноод гэртээ очиж нэг хоноол сална гэснээрээ сална гээл яваад байдаг болвоо. Тэгсэн мөртлөө урьд нь ямар байсан яг л хэвээрээ хайр халамж нь. Одоо нэг арай л гайгүй цалинтай гайгүй ажил эрхэлдэг. Олсон мөнгөө бүгдийг нь л бид 2 зориулдаг. Хадам аав ээж нэг хэсэг сал сал гээл энд хонохоор нь байнга залгаастай. Сүүл рүүгээ нөхөр ч гэрлүүгээ явах нь багасаад салъя гэж ч хэлэхээ болиод хадмууд ч арай гайгүй болсон. Гэхдээ л гэрээсээ хөөгдснөөсөө хойш 3 сар болжийно би нэг ч очоогүй. Дээр нэг байшиндаа эргэж ир гэж байсан би очихгүй ээ гэсэн. Яаж ч ядарсан дахиж хадмын хажууд байхгүй ээ. Ингээд арай өөр хүсэл тэмүүлэлтэй болоод өөрийн гэсэн гэр оронтой болъё гэтэл нөхөр гэж хүн миний хажууд тогтож чадахаа байцан юм шиг байнаа. Өөр хүнд сайн болчуул яахуу ч гэх шиг. Намайг охиноо аваад хөдөө явсан хойгуур намайг хуурсан байгаан. Би тоглоом шоглоомоор хатгасаар байгаад хэлүүлсэн. Би мэдсэн мөртлөө бүр уур ч хүрэхээ байсан байхым. Бараг л миний хажууд л байвал болоо ухааны юм бодоод. Өчигдөр тэгсэн нэг охин мсж бичжийнаа. Юу юм гэсэн чинь манай найз охин жиг шиг. Миний сайн болсон охин ч гэх шиг. Би тэгэхээр нь заза одоо яая гэхэвдээ гээд л хаясан. Манай нөхөр нэг ядаргаатай нь дэндүү шудрага бүр унтаж хэвтсэнээ хүртэл хэлэхгүй гүрийгээд нууж болноо доо тэгэхгүй. Тэгснээ хэзээ нэг цагт сайн болсон хүн рүүгээ явах болохоор эртхэн хэлсэн нь чамд дээр биздээ жиг шиг. Аль дээрээс ярьдаг болсон байна лээ. Тэгэхээр нь би өнөөдөр тэр охин луу нь эхнэр хүүхэдтэй хүн гэж мэдэх үү гээд мсж бичээд орхисон чинь нөхөрлүү хэлсэн байгаан. Тэгсэн нөхөр ирэнгүүтээ хувцасаа аваад явлаа гэнээ. Ер нь л тээд жоохон уурлахаараа хувцасаа аваад явлаа гэдэг хүн л дээ. Тээд аягүй гуйлгах дуртай муудалцахаара яаж ийж байгаад миний буруу болгочино. Урьд нь хадмуудтай байхад тээл дандаа миний буруу болно. Би тэгээл яаж хүүхдээ тэврээд эгч нарыгаа зовоогоод лай болоод явж байхав гээл нөхрөө аргадаа л. Ингэсээр байгаад бүр сурсан байлгүй. Байнга л гуйлгах гээд сүүлийн үед би бүр энэнд нь дургүй хүрээд дахиад гуйлгах гээд байвал тэр чигт нь явуулна гэж бодсноороо өнөөдөр явуулсан даа. Өнөөдөр бас гуйлгах л санаатай байгаа бололтой хувцасаа авчаад худлаа суугаал байсан. Тэгсэнээ та 2г байранд оруулж өгөөд байр хоолны мөнгийг өгнө гэчээд яваад өгнө лээ. Дахиад тэр охин луу нь мсж бичвэл надтай дахиж уулзахгүй гэнээ. Би бүр тангараг тасарсан. Дахиж энэ хүнийг гуйж амьдармаагүй байнаа. Яджаахад дэндүү хайртай. Энэ маягаараа бол насан туршдаа би буруутан болж амьдрах юм байна. Өөр ч муу юм байхгүй л дээ. Намайг найзуудтайгаа гармар байна гэхээр уурлахгүй гаргадаг. Гаргадаг гэж би 4 жил болоход саяхнаас л ганц 2 гарсан. Би өөрийг нь хонуутаар шоудаад ирэхээр нь баахан зодчоод дараа нь уучлал гуйхаар угаасаа миний буруу шдээ гээд уул нь буруугаа хүлээдэг. Тэгээд аягүй сонин сэтгэхүйтэй хүн. Намайг нээх харддаггүй юм шиг. Намайг өөр хүнтэй болчуул зүгээр л явуулна гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө өөрөө өөр хүнтэй болвол намайг хаяхгүй чирээл явна гэж ярьдаг. Тэгээд санаа нь бол болдог бол олон авгайтай байхыг хүсдэг юм шиг байгаан. Удмын юм байх шиг байгаамаа. Хадам аав олон авгайгаас олон хүүхэдтэй. Залуудаа том дарга байсан болохоор ёстой хүүхнүүдийг сольдог байсан шиг байгаан. Тэгээд хадам аав шиг байх гээд байгаам байх даа. Одоо бодоход хүнээ таньж суугаагүйдээ л харамсжийна даа. Заза та нараас асуухад ийм амьдрал гэж байдаг уу? Би эсвэл хэт тэнэг байна уу? Одоо бол би ирээч гэж гуйхгүй сална л гэж боджийно. Надад харамгүй зөвлөөрэй…