Э.Бат-үүл ерөнхий прокурорт хандахаар болжээ
2016/01/28
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрөгч оны аравдугаар сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн 410 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан” хэмээн ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд цацсанд тэрбээр мэдэгдэл гаргаж байсан билээ.
Гэсэн ч гүтгэлгээ зогсоохгүй, уучлалт гуйхгүй байгаа болохоор хотын дарга Улсын ерөнхий прокурорт хандахаар болсон гэдгээ мэдэгдэв.
Зочин · 2016/01/28
Ovch huuhduud shig hunii ug daahgui udii naslahdaa yandaa ajilaa hiimeer ymdaa
тэр Хийж байгаа · 2016/01/28
Тэр хийж байгаа гэвч одоо хийх цаг нь мөн үү.
шаабар · 2016/01/28
Энэ ч яахав. Тодроод л ирнэ. Харин Зоригийн хэрэгт холбогдож бичүүлсэн талаараа ийм удаан дуугүй сууж боломгүй. Өмгөөлөгчдийнхөө гаргасан хүсэлтийн хариуг нэхэх хэрэгтэй. Тэгэхгүй бол иргэд сонинд гарсан үнэн байжээ гэж улам итгэсээр байх болно шүү. Цаадуулаасаа шаард.