Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хэргээс болж амиа хорлох гэж байсан иргэний асуудлыг цагдаагийн байгууллагашалгаж эхэлжээ. Төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлын 50 хувийг гүйцэтгэсэн гэх “Шинэ халхын төмөр зам” буюу “Кэй Эйч Эн Ар” компанийн ерөнхий захирал асан З.Баасандорж амиа хорлохыг завджээ.

Тодруулбал З.Баасандорж 2013 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг Амгалан Чулуун овооны ойролцоо хэвлийн тус газраа өөрийгөө хутгалж, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарт гэрээслэл бичиж үлдээсэн аж.

Тэрбээр гэрээслэлдээ “ХХААЯ-ны сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нар миний ар гэр, үр хүүхдүүд, надад мөнгө зээлдүүлж хохирсон ах дүү нар, найз нөхдийн өмнө хариуцлага хүлээж эдгээр хохирсон хүмүүсийг хохиролгүй болгож өгөх ёстой. Цаашид би өчнөөн ажил хийх байсан ч олон хүнд өглөгтэй учраас ажил явуулах боломжгүй, нэр хүнд унасан тул цаашид өөрийнхөөрөө шийдлээ” гэжээ.

Н.Чимэг