М.Чинболд даргаа төсвөөр ”тоглож” байгаа зардлаа таная

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад зургаа хоног аялж, амрах эрхийг тус дүүргийн Тамгын газраас олгожээ.

 

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас жилийн эцсийн ажлын үр дүнгийн тайлангийн урамшууллаар Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад аялах эрхээр урамшуулсан аж. Төсвийн мөнгөөр тансаглан аялсан аяллын хугацаа нь 2016 оны нэгдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд байжээ.

 

Чингэхдээ СХД-ийн Засаг дарга М.Чинболд, гэргий Э.Нандинцэцэг нарын Япон руу явах, ирэх 2 талын зардал болон Японд байх зардлыг манай байгууллага төлнө, Японд байх хугацаа 6 өдөр гэх албан бичгийг Япон суугаа Монгол улсын Элчин сайдад хүргүүлжээ.

 

Эдийн засаг хямарчихсан, үрэлгэн зардлаа таная хэмээн дээр дооргүй хэмнэлтийн горимд шилжээд байгаа энэ үед дүүргийн Засаг дарга татвар төлөгчдийн мөнгөөр эхнэрээ дагуулан гадаадад зорчих хэмнэлт мөн үү. Хэрэв татвар төлөгчдийн мөнгийг энэ мэтээр үрж, тансаглахаар Засаг даргын суудал өөд авирсан бол буух цаг болжээ гэдгийг эрх бүхий албан тушаалтанууд анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.

 

Энэ дашрамд дурьдахад, ТЕГ-ын байцаагч, хэлтсийн дарга нар татвараас урамшуулал гэх нэрийдлээр хэдэн зуун сая, бүр тэрбум төгрөгийн урамшуулал авч байсан нь илэрсэн юм. Ийм байдлаар төсвийн мөнгөнөөс хумслагчдад төрд ажиллах орон зай байхгүй гэдгийг сануулах нь зөв биз ээ.

 

Эх сурвалж : www.24TSAG.mn

 

 

М.Чинболд даргаа төсвөөр ”тоглож” байгаа зардлаа таная

 

 

М.Чинболд даргаа төсвөөр ”тоглож” байгаа зардлаа таная