2016 оны 03 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 304 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 238 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж бүртгэгдэж, 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 2 , сургуулийн насны 3, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Налайхын зам, Эмийн ургамлын хойд замд H.Civic маркийн авто машины жолооч Б нь H.Porter маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 19 настай эрэгтэй Б нарын 3 хүн гэмтсэн.

Хөдөө орон нутагт: Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөл гэх газрын асфальтан замд Т.Prius маркийн А жолоочтой авто машин онхолдож зорчигч 31 настай эмэгтэй А нас барж 1 хүн гэмтсэн.

2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн нутаг Зүүн баян сумын нутаг Хүйтэн хөндий гэх хот хоорондын замд Т.Prius маркийн авто онхолдож 22 настай эрэгтрэй Б нарын 3 хүн нас барж 3 хүн гэмтсэн хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.