​Би өөрийн ах болон бэр эгчийнхээ талаар бичихээр боллоо. Учир энэ сайтанд дандаа эрчүүд бүдүүлэг арчаагүй муу муухай бүхнээр хэлж бичдэг болохоор би бичихээр шийдсэн юм.

Миний ах багадаа архи тамхи хэрэглэдэггүй аав ээжийн ах дүүдээ элэгтэй сайн ах байсан юм. Гэтэл бэр эгч гэдэг хүн бидний амьдралд орж ирээд бидний дундаас ахыг минь аваад тэс өөр хүн болгож хувиргаад одоо ахыг минь найзгүй нэр хүндгүй бас архичин болоод ах минь үйлээ үзээд явж байна даа. Ахыгаа архинаас гаргах гээд л бүх аргыг хэрэглэж үзлээ одоо хэзээ архи уухгүй болохыг цаг хугацаа хэлэх байх. Яагаад архи уугаад байгааг би эхнэртэй нь холбож үзэж байна. Учир нь манай бэр эгч бүдүүн заваан шуналтай бас болоогүй хурган дарга санаатай төрийн байгуулгад. Найзаас салгасны учир нь манай ахын найзтай нь явсан, цуг ууж байгаад ах тасарсны араар найзтай явсан байдаг. Найз ч найз явжил байдаг ингээд ах найзгүй нөхөдгүй. Бэр эгч бараг 20 жил амьдрахдаа аав ээжын байр авч өгөх гэж байсан мөнгийг аваад өсгөнө гээд л будаа болгож байсан. Тэр 2 хүүтэй, хүү нь сайхан залуу болж байгаа ч маш их дарамтанд (ээжийн) амьдрардаг тэнэг мангар гээд… Бэр эгч хүнтэй сууна би аз жаргалтай амьдармаар байна гээд ахыг хүүтэй нь хаяад 1 залуутай суугаад 1 жил болоод байтал гайтай юм шиг суусан залуу нь бэр эгчийн дарамтыг дийлэхгүй бараг л амиа хоролсон гэж би үздэг. Учир нь тэр залуу ямар ч шалтгаангүй өглөө гараад л машинтайгаа маш хурдтай давхиад онхолдоод үхсэн хөөрхий хайран залуу, энэ хооронд бүтэн 1 жил ах архи уугаастай. Эхлээд өрөвддөгч сүүлдээ уур хүрдэг байлаа. Суусан залуу нь үхлээ гээд ахыг дуудаад ах очоод ажил явдлыг дуусгаад буцаад тэр 2 эргэн амьдарсан гэтэл бурхан болсон залуугаасаа хүүхэдтэй хоцроод одоо тэднийх охинтой. Гэтэл ах тэр охин маш их хайртай миний охин гээд л амиа өгөхөөс ч буцахгүй хайртай. Өөр хүнтэй суугаад хүүхэд аваад ирэхэд миний ах шиг хайрлах хүн энэ хорвоод бараг л байхгүй дээ. Би л лав тэгж чадахгүй ахыг би гайхдаг. Энэ тэнд уугаад гадаа суугаад байна гэхэд аваад гэрт нь оруулах гээд хаалгыг цохиод үүдэнд зогсооход шууд нүүрэнд нүдэнд нь тас хийтэл алгадаад гэртээ оруулахгүй хаалга тас хийтэл хаагаад л ах юу ч хэлэхгүй хөөгдөөд л гарна. Өмнөөс нь уур хүрч байсан ч ахыгаа өрөвдөөд л яалтай билээ. Гэртээ эрүүл орохоор бөөн хэрүүл танай манай гээд л жоохон халамцуу орвол хэрэлддэггүй гэж байгаа. Тэгэхээр хүн гэртээ орохын тул ууж орох ёстой юм шиг байгаа юм. Тэгээд байхаар хүн уулгүй ч яахав дээ. Ээж ааваас мөнгө салгах бол ээж аав гээд л юм авч өгч байгаад орж гараад л асуудалгүй аваад бол шууд зангаа хувиргаад дуугарах ч гүй цагаан сараар л 1 золгоно. Бусад үед бол гадны л хүн шиг, бүдүүн заваан биеийн харьцаа нь бараг л 90.90.90 ийм хүнийг манай ах яаж хайрладаг байна аа. Ах болохоор үр хүүхдүүдээ бодоод л дуугай яваад байдаг юм шиг байгаа юм гайхмаар, их тэвчээр. Өмнөөс эь миний миний тэвчээр дууссан. Ах их битүү юу ч хэлэхгүй өөрөө л дуугай шаналаад л яваад байдаг. Оо бас тамхи огт хэрэглэдэгүй хүн одоо татдаг болсон гайхмаар бидний үгийг огт авахгүй харин эхнэрийнхээ үгийг үг дуугүй биелүүлдэг яаж ингэж хүнийг хувиргаж чаддаг байна. Одоо бүүр миний ахын үйлийн үр юм байх даа гээд л хараад сууж байна. Ийм л ахтай хүн дээ энэ сайтанд сэтгэгдэл бичсэн улсууд байна даа эрчүүдийг үзэн яддаг эмэгтэйчүүд дунд бас ийм эмэгтэй байна. Айл гэрийн түшиг болсон эмэгтэй хүн ухаантай бол эр хүнийг ухаанаараа удирдаад аваад явдаг гэж би ойлгодог. Иймэрхүү ухаантай хүн эр хүнийг ингэж л алдаг юм байна. Залуусаа эхнэрээ сонгохдоо удам судар, ааш зан ажил, мэдлэг ухааныг харж байж суугаарай даа. Монгол залуус ухаантай байж хүүхнүүд журамтай байж сайхан монгол орон өсөн дэвжих болно шүү дээ…