Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулжээ. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд хээл хахууль авах, 269 дүгээр зүйлдхээл хахууль өгөх тухай заасан байдаг. Гаалийн байцаагчдын холбогдсон хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа