Ерөнхий сайд "ардчилсан" малаараа улсаа сурталчлах гэж ядав
2016/04/09
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконг хотноо “Credit Suisse” банкнаас зохион байгуулж буй Азийн хөрөнгө оруулагчдын арван ес дэх удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа. Тэрбээр гадаадын нэр хүндтэй телевиз, агентлагуудад ярилцлага өглөө хэмээн Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас нь сурталчилж байгаа ч үнэндээ гадны хэвлэлд Монголын тухай мэдээлэх өнгө аяс хошин, бүр доромж хэлбэр рүү хэлбийж байгаа нь нууц биш.
Тухайлбал, “WallStreet Journal”-д бичихдээ Монголын эрх баригчид хөрөнгө оруулагчдыг татахын тулд хожимдож хөдөлж байгааг хамгийн түрүүнд онцолжээ. Монгол төгрөгийн ханш унаж, гадаад валютын нөөц дундарсан, түүхий эдийн үнийн уналтаас хамааран эдийн засгийн амаргүй үеийг туулж яваа Монгол улс гурван жил хагасын өмнө 4,25 хувийн хүүтэйгээр бонд гаргаж байсан бол саяхан 11 хувийн хүүтэйгээр 500 саяын бонд гаргасныг тэд дурджээ.
Мөн чуулганы албан бус уулзалтын үеэр инээх гэж их л байдгаараа хичээсэн Ерөнхий сайдын янз байдал гадны хэвлэлийнхний нүдээр бол хөрөнгө оруулагчдыг татах гэж ядсан мэт санагдсан бололтой. “Манайх хамгийн ардчилсан малтай орон. Манай мал хаа дуртай газраа идээшилдэг болохоор хамгийн амттай, органик мах болох нь тодорхой” хэмээн хэлсэн Ерөнхий сайдын үгний араас “Даанч, малын мах зэс шиг үнэ хүрдэггүй нь тоогүй хэрэг” хэмээн үг хавчуулахаа ч мартсангүй.
Б.Сэвжидмаа
Эх сурвалж: Wall Street Journal
http://www.newscom.mn/
Зочин · 2016/04/10
Bodit zvil yo baivaa. Ur ur ur .
Зочин · 2016/04/09
Хэн дуртай нь ЕС бол
шаабар · 2016/04/09
Яахав дээ. Улсдаа хэдэн төгрөг олоод ирэх санаатай чадлаараа л зүтгэж яваа шүү дээ. Гадныхантай нийлж өөрсдийгөө гоочлоод яахав. Ямар нэг нааштай гарц олж чадвал ард түмэнд л хэрэг болно. Дараа дараагийн Засгийн газарт ч хэрэгтэй. АН ялагдлаа ч Монгол улс иргэдтэйгээ үлдэж цаашаа амьдарч л таарна. Жаахан ч гэсэн өөдрөг байя л даа. Өөр сайн гарц байгаа бол гаргаад ир л дээ.
БОЛНО · 2016/04/09
ЮМАНД ХЭМЖЭЭ ХЯЗГААР ГЭЖ БАЙДАГ БАЙМААР АРДЧИЛСАН НАМААР ТҮРИЙ БАРЬЖ ЭРХ МЭДЭЛ САНДАЛ СУУДАЛ, ИДЭЖ УУХЫН ТӨЛӨӨ ИЧИХ НҮҮР ХҮН ЧАНАРАА АЛДСАН ХҮМҮҮС ОДОО БОЛИМООР ЮМ. ОВОО ИТГЭЖ ХҮНДЭЛЖ БАЙСАН ЭЛБЭГДЭОРЖ, САЙХАНБИЛЭГ ЭНХБОЛД ГУРАВ ЯМАР УЛС ВЭ ГЭДГЭЭ ХҮМҮҮСТ ХАРУУЛЛАА. ОРОН НУТАГТ Ч АДИЛ АЛБАН ТУШААЛ АЛДАР НЭРИЙГ БООЛУУД Л ДҮҮРЭН БОЛЖ ТӨРИЙН НЭР ХҮНДИЙГ ГУТААЖ БАЙНА. ОДОО БОЛНО
Зочин · 2016/04/09
Erguu dagz
Зочин · 2016/04/09
A namin tenegvd medleggvin olon ulsad tanigdlaa odoo bvgd zail 95 jilin tvvxtei man bol xejee c ingej nvvre ulailgaj baigagvi xaana c ocson ulsaa zob tanuilna
уншигч · 2016/04/09
Ардчилсан нам өөрөө мал шиг болчихсон учраас намаа малтай зүйрлэж ардчилсан мал гэж хэлсэн байлгүйдээ.Түүнээс ардчилсан мал гэж юу байхав.Нам нь мал шиг дарга нв хээлтүүлэгч шиг юм юмруу үсчээд л